...
...

Хэлний ээдрээ гаргах үг буюу түргэн хэллэг

Түргэн хэллэг бол олон орны үндэстэн, ястаны дунд байдаг хэл яриаг зүгшрүүлэх, зөв хэлж сургах хүмүүжлийн ач холбогдолтой аман зохиолын нэгэн төрөл зүйл юм. Зөв дуудаж сурахын тулд эхлээд юу хэлэх гэсэн санаа, уг хэллэгт агуулагдсан утгыг нь сайн ойлгох хэрэгтэй. Ингэсний дараа үг бүрийг, түүний дотор хэлэхэд ээдрээтэй тэр үгнүүдийг нь ахин дахин аажуухан дуудаж сургуулилдаг. 

Түргэн хэллэгийг нутаг нутагт өөрөөр нэрлэдэг бөгөөд Халхын зарим нутагт “хэлний ээдрээ” гаргах үг, Буриадад “жороо үгэ”, өвөрлөгч аялгуунд “хэл засах үг” хэмээдэг. 


Аавын цагаан гаансыг

Улаан цаасаар

Углуургадуулбал
Углуургадуулаарай

Эргэн дээр
Элээ, хэрээ, галуу гурав


Бөв бөөрөнхий

Бөндгөр бөмбөгийг
Бөв бөөрөнхий
Бөндгөр бөөрөөр нь
Бөндөгнүүлэн
Бөмбөрүүлэн өнхрүүлнэ


Уулын нугын шүүдэр
Туулын шугуйн сүүдэр

 

Даллуураар даллаж
Далан таван тарвага агналаа
Баллуураар баллаж
Далан таван зураг зурлаа

Хур ихтэй хул морь, Хурд ихтэй бор морь, Жолоо дардаг Жороо халтар

Манай хааны
Мянган мөнгөн бөмбөгийг
Мянган мөнгөн бөмбөг биш гэвэл
Ямар хааны мянган мөнгөн бөмбөгийг
Мянган мөнгөн бөмбөг гэх вэ? 

 Их бух бага мухар нухуур эвэртэй, Бага бух их мухар нухуур эвэртэй

 

Нарийн суран гөлгөр гөлчгөр олом

Морийг олойр туулахаас биш
Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойр туулдаггүй юм

 


Урт уургаар ороо морийг барина
Ороо морь урт уурганд баригдана 

 

Д.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ