...
...

Ц.Лхагвасүрэн: Таны бизнес санаа болон төслийн санхүүгийн асуудлыг шийднэ

Бизнес санаатай, шинэхэн старт апуудад зориулан ОСЛО МОНГОЛИА ХХК  шинээр хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Энэхүү шинэхэн үйлчилгээний талаар ОСЛО МОНГОЛИА ХХК-ийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.

- Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Компанийнхаа талаар танилцуулахгүй юу?

- Таньд болон сайтын уншигчиддаа бас энэ өдрийн мэнд хүргэе! Манай Осло Монголиа ХХК анх 2014 онд үүсгэн байгуулагдаж, гадаад, дотоодруу аялал зуучлал, мэргэжлийн орчуулга, гадаадруу сургалт зуучлал, англи хэлний танхимын болон захиалгат сургалт зохион байгуулж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилээс манай байгууллага үйл ажиллагаагаа өргөтгөн хөрөнгө оруулалт зуучлалын үйлчилгээг нэвтрүүлэн олон залууст санаагаа бодит болгон өөрсдийн бизнесээ бий болгоход туслах зорилгоор энэхүү үйлчилгээгээ эхлүүлэхэд бэлэн болсон байна.

- Хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээг гаргах болсон шалтгаан нь юу вэ? Танай төвд хандсанаараа ямар давуу талтай вэ?

- Их, дээд сургуулиа төгсөөд удаагүй байгаа маш их хийж бүтээхийг эрмэлзсэн, эрч хүчтэй залуустай олон удаа тааралдаж байлаа. Бас л санаагаа ажил хэрэг болгох гэхээр санхүүгийн асуудалтай тулгардаг. Бас залуу хүмүүс учир уулзаж танилцсан танилын хүрээ цөөн гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалаад санаа нь бизнес болж чаддаггүй. Бид яг энэ зорилтот хүмүүстээ энэхүү үйлчилгээгээ гаргасан. Танд санаа байгаа бол бид таньд төсөл болгоод, хөрөнгө оруулагч олж өгнө, эсвэл санаагаа төсөл болгоод бичсэн бол танд хөрөнгө оруулагч олж өгч таны санхүүгийн асуудлыг шийдэх юм.

Энэхүү үйлчилгээний маань давуу тал бол манай байгууллагаас төслийн санхүүжилтийн 10%-ийг шийдэж өгдөгөөрөө онцлогтой. Нэг ёсондоо таны санааг манай байгууллага төсөл болгоод таныг бизнесээ босгоход бүхий л талаар дэмжих юм. Бас нэг зүйлийг уншигчид маань гайхаж байж магадгүй. Санааг нь хулгайлаад, өөрчлөөд ажил хэрэг болгож магадгүй гэсэн хар төрж болзошгүй. Бид төсөл санаачлагч болон хөрөнгө оруулагч нартайгаа нууцлалын гэрээ хийж таны санааг чандлан хадгалах болно.

Манай байгууллагад хандсанаараа найдвартай хөрөнгө оруулагч олж, төслийн санхүүжилтийн 10%-ийг урьдчилаад шийдэх, мөн төсөл бичих, компаниа байгуулах зэрэг бизнес эрхэлхэд нь бүхий л талаар нь тусладагаараа давуу талтай.

- Төсөл санаачлагч нарт тавигдах шаардлага байгаа юу? Бизнесийн төрөл, ажил мэргэжил, туршлага гэх мэт...

- Түрүүн дурдсанчлан бизнес санаа байгаад санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа хүн бүрт зориулан бид энэхүү үйлчилгээгээ гаргасан. Таны санаа ирээдүйд хэрэгжих боломжтой, амжилттай явна гэж бодож байгаахүн бүрт манай байгууллагын үүд хаалга нээлттэй.

- Төслүүддээ хөрөнгө оруулагч нарыг хэрхэн татах вэ?

- Манай ажлын хамгийн чухал, хариуцлагатай хэсэг нь бол хөрөнгө оруулагчдыг татах. Хамгийн түрүүнд төслүүдээ маш сайн бэлтгэсэн байх хэрэгтэй. Тиймээс манайх төслүүдээ стандартад нийцсэн байлгахын тулд төсөл бичих үйлчилгээ гаргасан байгаа. Цаашид төслүүдээрээ хөрөнгө оруулагч нарын дунд хаалттай форум зохион байгуулж, санхүүжилтээ босгох гол ажил маань эхэлнэ. Мөн хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хувь хүн, албан байгууллагатай бид хамтарч ажиллахад бэлэн. Мэдээж дотоод эх үүсвэрээ ашиглан хөрөнгө оруулагчдыг татах болно.

Бас нэмж хэлэхэд манай байгууллага, манай зуучлалаар дамжин гарч буй бүх бизнестээ анхаарал тавьж, төсөл эхлэхээс эхлүүлээд, хэрэгжээд, дуусах хүртэл бүх үе шатанд санаа тавьж яг л хүүхдийн ээж шиг асардагаараа давуу талтай.

ОСЛО МОНГОЛИА ХХК-тай холбогдох дугаар-88079198, 9811920

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ