...
...

Кувейт улсын элчин сайд Сэлэнгэ нутгынханд түргэн тусламжийн хоёр автомашин бэлэглэв

Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Яатийм АльФадли өөрийн биеэр ирж Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг тус бүрт 200 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглол бүхий 300 сая төгрөгийн үнэтэй яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг автомашин бүхий нийт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж буйг албан ёсоор гардуулан өглөө.

Энэхүү сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Сэлэнгэ аймаг, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа ажил юм. энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг тус бүрт 200 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглол бүхий 300 сая төгрөгийн үнэтэй яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг автомашин бүхий нийт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гардуулан өгөх ёслол үндэсний их баяр наадамтай давхцан боллоо.

Энэхүү тусламжийн бэлгийг Энэхүү автомашин болон тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр нар гардан авсан юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ