...
...

Орхон аймгийн наадамд Д.Хишигдаваа түрүүлж аймгийн арслан болов

Монголын Тулгар төрийн 2226,  Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Орхон аймгийн баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд хүчит 256 бөх зодоглосон бөгөөд Увс аймгийн Малчин сумын харъяат Монгол Улсын заан Ө.Тулгаагийн хүү аймгийн Арслан Т.Сүрэнжав, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат аймгийн цогт харцага н.Батзул нар шөвгөрлөө. Түрүү, үзүүр булаалдахаар Завхан аймгийн Завхан мандал сумын харъяат аймгийн Арслан Б.Уртбаяр, Булган аймгийн Могод сумын харъяат аймгийн нэмэх Начин Д.Хишигдаваа барилдсан юм.

Ийнхүү Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Орхон аймгийн баяр наадамд аймгийн Арслан Б.Уртбаяр үзүүрлэж, аймгийн Начин Д.Хишигдаваа түрүүлж аймгийн Арслан цолны болзлыг хангалаа. Мөн тав давж шөвгөрсөн Б.Отгонбат, Б.Эрдэнэчулуун, А.Пүрэвээ нар аймгийн Начин цол хүртсэн юм.
Мөн Аймгийн мэргэн цолны болзолыг “ЦДҮС” ТӨХК-ийн харваач Г.Ууганбаяр, Хангарьд спорт клубын харваач Ш.Энхтуул нар хангалаа.

Хурдан азарганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Баясгалангийн Сартай хүрэн азарга түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбаярын Бөөдий бор азарга аман хүзүүд хурдалсан юм.
 Их насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбаярын тогос хээр түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Даваасамбуугийн Цоглог хээр аман хүзүүдсэн байна.
Наадамчин олны сонирхлыг хамгийн ихээр татдаг хурдан соёолонгийн уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын Хээр түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн Хонгор халзан хурдалж торгон жолоогоо өргөжээ.
Хязаалан насны морьдын уралдааны түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн хээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Я.Нямдоржийн хонгор халзан аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулжээ.

Шүдлэн насны морьдын уралдаанд Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын хүрэн түрүүлж, Баян-Өндөр сумын уяач н.Ганзоригтын хул үрээ аман хүзүүдсэн байна. Хурдан дааганы уралдаанд Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн хүрэн, уяач Д.Батхишигийн хээр даага оржээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ