...
...

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг зориулалтын танхимд хийх зөвлөмжийг дүүргийн шүүх хүлээж аваагүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Хорих 461-р ангид очиж нөхцөл байдалтай танилцаад шүүх хурлыг хорих ангид хийхийг хориглоод байсан.

Гэтэл Хорих 461-р ангид тав дахь өдрөө үргэлжилсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал дуусч, яллагдагчдад ялын тогтоол уншиж сонсголоо. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн шүүх хурлыг хорих ангид хийх нь хуулийн эрх зүй болоод шүүгдэгчийн сэтгэл зүйд нийцэхгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл энэхүү шүүх хурлыг СБД-ийн шүүх Хорих 461-р ангид хийхээр шийдвэрлэсэн аж. ШЕЗ-өөс дүүргийн шүүхэд хорих ангид биш зориулалтын шүүх хурлын танхимдаа хийх зөвлөмж хүргүүлсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй гэдгийг дөнгөж сая ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын байнгын хороонд мэдэгдлээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ