...
...

Хүдрийн заар тав, 20 кг бугын эвэр зэргийг хилээр гаргахыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дэх сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ховор, нэн ховор амьтны эд эрхтэн хууль бусар хил давуулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Улаанбаатар хотын харьяат М, Орхон аймгийн харьяат Н нар нь бүлэглэн бугын чив дөрөв, чонын толгой гурав, чонын эрүү хоёр, чонын ходоод 12, хүдрийн заар таван ширхгийг болон 20 кг бугын эврийг өнгөрөгч мягмар гаригт Улаанбаатар-Эрээн” чиглэлийн 22 дугаар галт тэргээр зорчих үедээ улсын хилээр хууль бусаар БНХАУ руу гаргасан байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Мөн ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нуун Замын-Үүдийн бооомтоор хил нэврүүлсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг өнгөрсөн сарын 14-нд гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Эх сурвалж: criminal.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ