...
...

Бондын мөнгөөр бойжсон албан тушаалтнуудын нэрс удахгүй тодорно

Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН завсарлага авлаа. Энэ банкинд төвлөрч байсан гадны зээл, тусламжийн мөнгө өнгөрсөн жилүүдэд зарцуулагдсан. Төсвөөсөө давсан өр бий болж, түүнийг нь ард түмэн төлөх нь тодорхой болоод байгаа. Харин хэний ямар компани мөнгө авсан, Чингис, Самурай бондын мөнгийг юунд зарцуулсан, хааш нь хийсэн гээд нарийн тооцоог шалгалтаар гаргаад байгаа мэдээлэл бий. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Самурай бондын 19 хувь нь орж ирээгүй, Чингис бондоос таван тэрбум төгрөг сох дутаж байгаа гэнэ.

Энэ бүх асуудалтай холбогдуулан төв банкны болон зарим албан тушаалтнуудад хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, тус банкинд нарийн шалгалт хийх гэж буй гэнэ. Тэрбээр өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийх байсан ч бас л хойшлуулсан юм. Л.Энх-Амгалан гишүүний хувьд Хагжлийн банкны шалгалтыг нэг бүрчлэн  нарийн хийж, нийтэд зарлахаар ажиллаж байгаа юм. Ийнхүү бондын мөнгөөр "бойжсон" улс төрч, албан тушаалтнуудын нэрс удахгүй тодорхой болох нь гарцаагүй болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)
  • замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу

  • Ард түмнээ ийм хүнд байдалд оруулж өөрсдөө баяжсан энэ луйварын үнэн мөнийг шалгалтаараа олж тогтоосоноо ард түмэндээ илчлэх Үнэний төлөө зоригтоо тэмцэж байгаа УИХ-ын гишүүндээ талархаж байна.Зоригтоо байгаарай хамт шүү Сонгогчид чинь Сонор сэрэмжтэй байгаараа

  • Зөв бнаа. Эхнээс нь нэр устайгаа, хүлээлгэх хариуцлагатай нь байлгаж хэрхсэнийг олон нийтэд ил тод мэдээлэх нь чухал. Нэг том ажил эхлүүлээд дараа нь чимээ алдарч боломгүй бна.

  • Avsan humuus ni mongoo butsaagaad l tolchihbol bolno shu de il zarlaad ard tumen avch chadah bish shoy bolood l ongorno ilruuleed tolj baigaa yam baidag yam uu

  • ашгүй дээ. Энх-Амгалан гишүүнийг хамгаалалтанд авах юмсан даа, мөнгө идсэн юмнууд яахаас ч буцахгүй шүү

  • Unen bol ard tumen demjij baina shuu? Tanai namyn avligachid chamaig zovshooroh bolov uu?

  • Энэ улс орныг хувийн хэдэн компанийн захиралууд төрд шургалж залгисан одоо мөнгөө олж аваад ялыг нь өгөх хэрэгтэй САЙН БАЙНА хамгийн гол нь шударга байх хэрэгтэй энэ засаг хурд муутай ажиллаж байгаа шүү аль хэдийн аавынд хэдэн нөхөд байршсан байх хугацаа өнгөрөөд байна нөгөө нөхдүүд булхайгаа нуух аргаа урьдаад олчихсоон пээдийж байгаа да

  • Л. ЭНХАМГАЛАН МУНДАГ ДАХИН ДАХИН СОНГОСОНД ГАЙХАХ ЮМ АЛГАДАА

  • Ашгүй дээ,шударга үнэн ус агаар шиг хэрэгтэй байнав

  • Улсыг мөнгийг буцааж авдаг хууль журмыг баталж хэрэгжүүлээ

  • Баярцогт мэтийн жараахайнуудын нэрс тодроно уу гэхээс тулуудын нэрс нь тодрохгүй байх аа

  • ugsun munguu butcaaj avaad oroo darah bailguidee

Онцлох мэдээ