Цагдаа болон шинжээч нарын мөрдөн шалгалтаар Дорнод аймгийн Матад сумын “Петрочайна” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 24 ажилчин хордож дөрвөн хүн нас барсан хэрэг дээр Улаанбаатар хотоос хөдөлсөн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Ажилчдын хордож дөрвөн хүн нас барахад нөлөөлсөн бодисыг тус компанид гадны иргэн нийлүүлжээ. Хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй таван литрийн савтай, гурван ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ. Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна. Лаборторийн шинжилгээний дүн, хордсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй таарч байгааг ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн доктор, профессор С.Юндэн хэллээ. Хордсон ажилчид анх ирэхдээ хараа бүдгэрсэн, хавантай байжээ. Харин одоо биеийн байдал нь харьцангуй дээрдэж Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хоёр иргэний бие тогтвортой хүндэвтэр, гурав нь дунд гэсэн байдалд шилжжээ. Харин үлдсэн иргэдийн хувьд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Яг одоо цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байна. Хордлогын голомт намжсан мэдээллийг албаныхан хэлж байна.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
yasan ulun hogiin novshnuud ve 20 .........30... raa niilj yu ni medegdehgui hor uuj baidag lalaruud ve erguu malnuud ym daa
kompanii uil ajillagaag zogsooj udirdlaguudiig xorih xeregtei
Nuguu gaali haana bna ,hariutslag tootsoh estoi
Нөхдүүд өөрсдөөсөө болсон байна. Архи уухгүй бол үхлээ юу?
Архинд дуртай монголчуудын хар гай .Бусад нь сургамж аваасай.
Цэргийн хор тайлах тасаг Юндэн эмч унэхээр сайн эмч нар нь ч сайн юм билээ Амжилт хусье Хятадууд аль муу хунсний зуйл нийлуулдэгийг мэргэжлийн хяналтынхан мэдсэн ч мэдэхгуй юм шиг байдаг энэ ажлын хариуцлага алдсан Гааль гээд хумууст хариуцлага тооцох хэрэгтэй тэр Хятад эмэгтэйд монгол хуний Эрдэнэт амь хохироосных телее дээд хэмжээ егех хэрэгтэй
Манай цэргийн эмч нар мундаг шүү. Олон хүний амь аварсан Юндэн хурандаад баяр хүргэе