...Хамгийн хэцүү нь хүнд хэцүү ийм байдлаа хэнд хэлэхээ мэддэггүй. Цээж дүүрэн амьсгал аваад, сэтгэлээ уудлаад ярих юм сан гэж хэчнээн хүсдэг гээч...
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн ярианаас...
Тиймээ, Хүчирхийлэлд өртөгчид өнөөдөр хуулийн байгууллагад хандах нь бүү хэл, хэлэх үгээ ч бусдад хүргэж чадахгүй тийм хүнд нөхцөлд байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг биеээрээ, сэтгэлээрээ хохирохын дээр эрх чөлөөгөө хүртэл чөдөрлүүлдгээрээ бусад төрлийн гэмт хэргээс хамгийн хүнд гэж хэлж болно. Өдгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн тоо жилээс жилд өсөж байна.
Ганцхан тоо баримт дэлгэхэд, энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт 87 хэрэг үйлдэгдэн гарснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, 77 хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэргийг түдгэлзүүлж, ажиллагаанд долоон хэрэг шалгаж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хэрэг буюу 54 хувиар нэмэгдсэн байгааг Прокурорын байгууллагаас албан ёсоор гаргажээ.
Энэ бол хуулийн байгууллагаар шалгагдаад прокурорын шатандаа хүрсэн хэргийн тоо шүү. Харин үүний цаана харьяа дүүргийнхээ хэсгийн байцаагчаас буцаагдсан болоод огт хуулийн байгууллагад хандаагүй хэчнээн хэрэг цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгааг хэлж мэдэхгүй нь. Дээрх тоон баримтаас дүгнэхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх манай улсын хуулийн бодлого дэндүү дампуу нь харагдах.
Та бод доо. Гэр бүлийн хүчирхийллийн 87 хэрэг бүртгэгдсэнээс 77 хэргийг нь буюу бараг 90 хувийг нь хэрэгсэхгүй болгосныг юу гэж ойлгох вэ. Хүчирхийлэлд өртсөн 77 хохирогч хуулийн байгууллагад хандсаныхаа үр шимийг хүртэх нь бүү хэл, харин ч хүчирхийлэгчийг өөгшүүлж, үйлдсэн гэмийг нь гэмт хэрэг биш гээд “тодорхойлоод” явуулж байгаа нь үнэхээр аймшигтэй.
Ийм байхад хэн хуулийн байгууллагад хандахыг хүсэх билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх муу бодлогын гайгаагаар хүчирхийлэгчид гаарч байгаа нь бүр ч харамсалтай. Уг нь өнгөрсөн жил Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох хуулийг шинэчлэн найруулж, хэрэгжүүлэхээр болсон ч засаг солигдсоноор замхран унасан. Шалтгаан нь, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг дангаар нь хэлэлцэх болсонтой холбоотой гэх. Хамгийн харамсалтай нь хууль тогтоогчдыг ингэж “шоудаж” байх хооронд хэдэн мянган хүүхэд эмэгтэйчүүд /хүчирхийлэлд өртөгчдийн 95 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг/ хүчирхийллийн золиос болж байгаа явдал юм.
Яг өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд”-ийг Төрийн ордонд хэлэлцэж байна. Хууль тогтоогчдод хандаж хэлэхэд, цэц булаалдаж, лобби хийж байх цаг үлдээгүй шүү, та бүхэнд. Цоожтой хаалганы цаана уйлж суугаа хүчирхийлэлд өртөгчдөд хуулийн хамгаалалтыг нь л хурдан бүрүүлээд өгөөч!!!
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Ger buliin asyydal gj darluulsaar baital ger buliin asyydlaas haliad gemt hereg bolood bga um bishu eneni zolios huuhed zowj bn huulia gargahad yagaad bolohgui bga um tomchuuld ashiggui huuli bolhoopbgaad bga umu
hetsuu amidarch zuderch bgaa huuhnuud olon bna . bi tednii negiig nudeeree harj suuna .teneg nuhur ni tohuurhaj namaig hen ch horij tsagdaj chadahgui gj bardamnaj tseejee deldej suuhad shaal durgui hureed maajaad avmaar boloh yum . .huuli chini garahgui namaig hen ch diildeggui yum chaddag yum bol horichih gj tavlaj suuna . iim zovlont amidralaas hen salgah veee . hunii gart uhseer duusah uu. gemgui huuhnuud uhej gemtej nasni uvchtei bolj bna . eliirsen galzuu arhichid davarsaar bh uu .gadaad ruu tsagaachlah undeslel bolj ugdug gsn shuu . manai ulsad iim hergiig toodogguiee . bi biee bolon ur huuhdee hamgaalmaar bnaa ghd orognuuldag gsn bid eh orondoo hun shig amidarmaar bna . erh barigchid aa. mungu guisangui eldev yum yu ch guisangui . zugeer l huniig hun shig uzej umguulj hamgaalah buruutang shiitgeh huuli erh zuin orchniig burduuleed uguuch gj guij bna . esvek ta nar ehneree zoddog yumuu
Ард түмнээ ажил, орлоготой болговол энэ хэрэг байхгүй болно. Түүнээс биш хууль мууль гаргаад ч дээ.
ene bol tom gemt hereg shde hudalch hund ail bolgond neg muuhai zerleg nuhur bdag shde