...
...

“Хар баасан гариг” харин ч эсрэгээрээ...

Америкийн хар баасан гариг хэмээх супер хямдралын өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, хар үүрээр худалдааны төвүүдийн гадна очиж дугаарлан зогсдог. Дэлгүүр, худалдааны төвүүд ч энэ өдрөөр онцлог гэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ тултал хямдруулж, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцтэл үйлчилж чаддаг. Энэ ч утгаараа хар баасан гариг Америкийн томоохон худалдааны төвүүд болон жижиглэн худалдаачдын жилийн хамгийн их ашиг орлоготой өдөр болдог байна.

Тэгвэл Монголд хар баасан гариг харин ч эсрэгээ. Амтай болгон нь гэдэг шиг худалдаа хийдэг төв дэлгүүрүүд болгон “Хар баасан гаригийн хямдрал зарлалаа” хэмээн суртачлах болов.Хямралын энэ цагт хямдарна гэсэн мэдээлэл нь иргэдэд сайхан сонсогдож байсан ч хямдрал нь амьдралд ойр бодит байж чаддаггүй нь хамгийн харамсалтай.

“Хямдрал зарласан брэндийн бүтээгдэхүүнүүд дууссан байна, сонголт муутай, хэлсэн үнэдээ хүрч хямдарсангүй, авах юм байсангүй, супер хямдрал биш супер хууралт байлаа” гэсэн худалдан авагчдын сэтгэл гонсгорхон байдал хаа сайгүй.

Яг энэ өдрүүдэд Монголын брэндийн гэх бараг дэлгүүр болгон л “Black Friday” зарлаад байна. Хамгийн хөгийн нь сонгогдсон хэдэн бараандаа л хямдрал зарлажээ. Тэрхүү сонгогдсон гэх бараандаа санаанд оромгүй өндөр үнэ тавиад түүнээсээ “sale” зарласныгаа “Хар баасан гариг” гэж нэрлэчихсэн байж байх. Хүн тоож худалдаж авахгүй, хуучирсан загвар, агуулахын бараагаа худалдахын тулд манай дэлгүүрүүд Америкчуудын “Хар баасан гариг”-ийг ийн хуулбарлах нэрээр хулхи хямдралыг буй болгож, хүмүүсийг хуурч байгаа нь үнэхээр ичгүүртэй бус уу.

С.Баяр

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Ард түмэндээ хямдралыг бодитоор мэдрүүлдэг НАРАН групп болон BENETTON ны албан ёсны борлуулагч компанид БАЯРЛАЛАА.

  • Унэн шуу авмаар байсан бараагаа хямдрал гэхээр нь авах гэсэн чинь 50 хувь хямдарсан гээд хуучин унээр нь зарж байлээ манайд хямдардаг бараа гэж байдаг юмуу байвал хэн ч авахгуй байгаа барааг л 10 аас20 хувь хямдруулж тавьдаг юм байна лээ шуу

  • Ард түмэн хашир болсоон. Тэд том баяруудын хямдралын өмнө худалдан авах барааны чанар болон үнэнд харьцуулсан судалгаа хийн зургийг нь дарах ба бичиж аван хямдралын үед тэр үеийн болон одоо цагийн долларын өсөлт үнийн зөрүүг хянаж худалдан авах үгүйгээ шийддэг болсон .

  • Үнэн бн. Цахилгаан барааны дэлгүүрүүд үнээ нэмчихээд хямдрал зарлан ард түмнээ хуурахаа зогсоох хэрэгтэй.ХЭАХН болон удирдах байгууллага анхаарлаа хандуулан шударга ажиллан үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ. Бодит хямдрал явуулдаг нэр хүндтэй компаниуд Наран групп, Вenetton зэрэг бн шүү.

  • Хамгийн гол нь хүний цаг завын бараад худлаа хэсүүлээд бх

  • uhsenee hiij Khanburgedeigees yum avdag yum be,Berlind 50 Eurogoor zardag omdiig 200 Eurogoor zarah jisheetei,zugeer l luivar hiideg gazar.

  • хан бүргэдэй дэлгүүрийнхэн ичдэггүй луйварчид. үүрэн телефоноор явуулсан мессеж, дэлгүүртээ тавьсан постер, кассын ард байрлуулсан 3 дэлгэц дээр гишүүнчлэлийн картын хувийг 2 дахин өсгөнө 6-20% гэсэн атлаа кассанд бичүүлэхээр 3%-ийн хөнгөлөлтийн карттай хүмүүс 5,91 %-иар, 5%-ийн хөнгөлөлтийн карттангууд 9, 02 %-иар, 10%-ийн хөнгөлөлтийн карттангууд 19%-иар хямдруулж байна. Энэ чинь луйвар биз дээ. Эдний хувьд энэ хууралт, тархи угаалт анхных биш.

  • Манайхан гэнэн тэнэг байна. Хятадаас бага хүүтэй мөнгө зээлсэн бол бондын өр балютийн ханш бас бус асуудал шийдэгдэх байлаа. Одоо ганцхан BANK OF CHINA -г оруулж ирэх хэрэгтэй болжээ, Тэгж байж эдийн засаг сэргэнэ. Далай ламын айлчлал бол Америкийн явуулга. Далай ламд мөргөөд хувь хүн гэгээрч болно. Улс оронд бол нөлөө байхгүй. Занабазар өндөр гэгээний үед сэхэх нь яасан юм бүр дордоод манжийн дарлалд орсон. Богд хааны үед сэхэх нь яасан юм. Гамин баронд эзлэгдээд сөнөж байхад нь улаан Орос аварсан. Тэгэхээр мухар сүсэг Богд хоёр Монголд хэрэг байна уу . Орос Хятад хоёр Монголыг 70 жил бүтээн босгосон Одоо ч тэжээж байна далай ламын айлчлал Манай тэнэг дарга нарын мухар сүсэг ард түмэнд Хятад Монголын харилцаанд асар их гай боллоо

  • Bodit hyamdral gj Manaid bhgui.

Онцлох мэдээ