...
...

3356 халуун амийг авч одсон автын осол

Зам тээврийн ослын улмаас нас баралтын дүнгээрээ манай улс 25-д жагсчээ

Замын цагдаагийн албанаас санаачлан “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр”-ийг энэ сарын 23-ны өдөр тэмдэглэж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Энэ өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэснээс хойш бусад улс оронд авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амссан ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байдаг.

Манай улсын хувьд энэ өдөрт зориулсан үйл ажиллагааг гурав жилдээ зохион байгуулж байгаа билээ. Зам тээврийн осол, хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирч, тэдний амьдралын нөхцөл эрс дордоход хүргэдэг. Тиймээс зам, тээврийн осол, хэргийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 13-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр”-ийг тэмдэглэв.

Иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, зорилгоор зам тээврийн осолд өртсөн автомашинууд болон түргэн тусламж, буяны хөсөг, онцгой байдлын автомашинтай цувааг Улаанбаатар хотын төв замаар явуулсан юм.

Энд нэг харамсалтай тоо баримт дурдахад гуравхан сая хүн амтай манай улс зам тээврийн ослын улмаас нас баралтын дүнгээрээ дэлхийд 25 дугаарт жагсжээ. Монгол Улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.

Харин дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа тухай судалгаа гарчээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnewws.mn

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг аминаасаа уйдсан хүний үйлдэл
Хурд хэтрүүлснээс үүдэж, хүний амь нас эрсэдсээр байна
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ