Бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт дээрх хоёр этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Эрүүгийн цагдаагийн гаоаас дараах мэдээллийг нийтэд дэлгэжээ.
2016.04.16-ны өдөр Булган аймаг Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Гангийн амралтанд 19 настай Б.Жаргал бусдад хүчиндүүлсэн эрүүгийн 201606000141 тоот хэрэгт Б.Галбадрахыг эрэн сурвалжилж байна. Б.Галбадрах нь одоо 37 настай аж. Энэ хүний тухай мэдээллийг 7034102 утсанд өгөхийг цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн БГД-ийн 5 дугаар хороо "Лайф" зочид буудлын 302 тоотод Энхнаранг Дүгэржав нь хүч хэрэглэж хүчиндсэн гэх хэргийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол доор байрлах МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТСАНД холбогдож цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье.
Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Монгол Улсын Хуулиас
14.2. Иргэдээс Авсан Мэдээлэл Үндэслэлтэй Болох Нь Тогтоогдсон Тохиолдолд Цагдаагийн Байгууллага Төлбөрийг Олгоно.
14.5. Цагдаагийн Байгуулага Мэдээллийн Нууцыг Чанд Хадгалж, Шаардлагатай Бол Мэдээлэгчийн Аюулгүй Байдлыг Хангах Арга Хэмжээ Авах Үүрэгтэй.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ: 94945409
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Odoonii.oxid.orsdoo.uuj.ideed.xuchindsen gej yawdg bolson.bnlee shuu.tsagdaa.nar bas ohidiig bas.sain.sudlaad.uz.bas.sain.xai