...
...

Ослын улмаас 25 хүн нас барж, 43 хүн гэмтжээ

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь 7 хоногийн ням гарагт дэлхий даяар зохион байгуулдаг. Дорноговь аймагт энэ өдрийг 11 дүгээр сарын 18-нд тэмдэглэлээ. Энэ өдөр иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусуудын урд талд баннер хадаж Сайншанд сумаар хөдөлгөөнд оролцуулав. Мөн орон нутгийн телевизүүдээр осол хэргээс урьдчилан сэргийлэх утгатай шторк, сэрэмжлүүлэг, кино үзүүлэн, ноцтой осол, хэргийг харуулсан зурагт самбарыг гаргаж, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэн хийдийн лам нараар ном уншуулан, гэрэлт зул өргөсөн юм.

Түүнчлэн хохирсон иргэдийн төлөөлөл, ослын үр дагаврыг арилгахад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, “Автомашины цуваа” явууллаа.

Дорноговь аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 44 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.25 хувиар буурсан үзүүлэлт аж. Ослын улмаас 25 хүн нас барж, 43 хүн гэмтжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан боловч зам тээврийн ослын улмаас хоёр ба түүнээс дээш хүн нас барсан тохиолдол нийт ослын 30 хувийг эзэлж байна. Иймд иргэдийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ