Аймшиг дагуулсан хот
Бидний амьдарч буй хотод азгүй явдлууд нүүрлэх боллоо гэсэн дүгнэлтийг нэгэн иргэн хийснээ бидэнд илгээсэн юм. Энэ бүхнийг ар араасаа гарч буй аймшигтай гэмт хэргүүд бэлхнээ гэрчилж байна. Уншигч таныг тавгүйтүүлье гэсэн үүднээс энэ сэдвийг хөндсөнгүй. Гагцхүү нийгэмд нүүрлэж байгаа бусармаг зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс дурдаж буй нь энэ. Золгүй тохиолдлоор тэдэн хүн амиа алдлаа, замын осолд төчнөөн хүн өртлөө, архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо тэдэн зууд хүрлээ, хар тамхи татаж мансуурсан иргэдийг цагдаа баривчиллаа гэсэн гэмт хэргийн мэдээлэл телевизийн дэлгэц, сонины нүүрэнд бууж байна. Тоолж гүйцэмгүй гарах болсон гэмт хэргийн зөвхөн өнгөрсөн долоо хоногт гарсныг тоймлон хүргэж байна.
Архичдын хороолол
Улаанбаатарыг “Архичдын хороолол” гэж нэрлэхэд хилсдэхээргүй болчихож. Энэ сарын 12-17-ны хооронд буюу тавхан хоногт Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд нийтдээ 1014 хүн хоногложээ. Тавхан хоногт мянга гаруй хүн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байна аа гэж бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гараад явчихна. Тэгэхээр жилд хэдэн хүн эрүүлжүүлэгдэхэв. Бодоод үз дээ. Цөөнгүй оронтой тоо гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүсийн л тоо. Харин үүний цаана архи ууж, ухаанаа алдагсад эрүүлжүүлэгдсэнээсээ ч илүү байх нь ойлгомжтой. Ингээд бодохоор Нийслэл хотод согтуу иргэдийн эзлэх хувь ихээхэн байгаа нь анзаарагдах байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн эдгээр иргэд Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.
Аминд халтай орчин
Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо Нийслэлийн цагдаагийн газарт 34-т хүрч бүртгэгджээ. Энэ сарын 12-17-ны хооронд буюу тавхан хоногт шүү дээ. Өчигдөр Баянхошууны зам дээр гарсан авто ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, өглөө хичээлдээ гарсан оюутан бүсгүй хүндээр бэртжээ. Иймэрхүү хар мэдээ өдөр бүр дуулдана. Орой гэртээ харьж яваад золбин нохойд хазуулах бол наад захын явдал. ШУТИС-иас Багшийн дээдийн автобусны буудал руу бүрий болсон хойно явж байсан иргэн таглаагүй траншейны нүхэнд бүдрэн эгмээ хугалж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд хэвтэрт байгаа аж. Улаанбаатарт хамгийн их хоцрогдож хойноосоо уршиг дагуулж байгаа нэг зүйл гэвэл хөдөлмөр хамгаалал. үйлдвэр аж ахуйн газар, ажил олгогч нар ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаарахдаа дэндүү хойрго болсноос ажилдаа явсан хүн эргэж ирээгүй олон тохиолдол гарчээ. Иймэрхүү жишээг олныг дурьдаж болно. Яг энэ цаг үед хальтиргаа гулгаа ид эхэлж байна. Гулгаж ойчоод хөлөө хугалж, гэмтэж бэртсэн гэх дуудлага гэмтлийн эмнэлгийн дуудлагын утсыг амраахаа байжээ. Энэ бас л нэг аюул нэмэгдэж байгаа хэрэг.
Хаа сайгүй хулгайчид
Монгол Улсад сүүлийн 10 жилд 200 мянган хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж энэхүү гэмт хэргийн улмаас 350 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Эдгээрээс ердөө 20 хувийг хэрэг мөрдөн байцаах шатанд нөхөн төлүүлжээ. Арван жилээр гаргасан судалгаагаар сүүлийн үед гэмт хэргийн тоо буурч буй ч нийслэлд эсрэгээрээ нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хүн амын төвлөрлийн төв нь нийслэл хот болж, үүнийг дагаад гэмт хэрэг ихэсч байна гэж албаныхан тайбарлав. Улаанбаатар Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэмт хэрэг их гардаг байна. Хулгайн гэмт хэрэг дотор орон байр, халаасны хулгай дийлэнхи хувийг эзэлж буй юм.
Ийнхүү амьдарч буй нийгэм маань айдас түгшүүрт автаад байна. Сэрэмж, болгоомж, анхаарал, авхаалжаа л сайжруулахгүй бол гэмт хэргийн золиос болж, магадгүй гэмтэж бэртэхийн ч газар үгүй юм.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ерөөсөө мөнгө гэдэг зүйлийг шүтэх үзлийг дэлгэрүүлэх нь тухайн хүний хамаг сайн сайхан зүйл устаж алга болдог учир эзлэх гэж байгаа улсад мөнгөнд шүтэх үзлийг бий болгодог. Денежный фетишизм бүрэн нэвтэрсэн оронд эх орноо худалдах бол юу ч биш тийм хүмүүс аль ашиг олох газрыг л эх орноо гэж үзнэ. Бас хөл нүцгэн пролетариудад гинжнээсээ өөр алдах юм байхгүй болох учир эх орон гэсэн үзэл байхгүй болж өнөөдрийн хоолоо олж идэх араатны инстинк давамгайлдаг болсон хүн сүрэг бий болно. тийм хүмүүс бас хэнийг ч юуг ч хайрлахгүй Ингэхээр дундаж давхрага гэдэг учиртай байх нээ
Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэгчээр төрд хулгай нүүрлэсэн болохоор иргэд нь мөн адил ийм л байдаг байх.
Yos surtahuunaa ardchilal neriin door huvaan idsenii balag sh uu dee Ungursun niigemd hun hunee hundeldeg aij emeedeg buruu zuruu helegdeh bii gej bolgoomjildog icij zovdog bsan
manai mongold bas neg iheehen aidas toruuldeg uil yabts bol huuli huchnii baiguullagiin erh medeltenguud huuliig ooriin husel sonirhold niitsuulj dood alban tushaaltanaaraa hergiig shiiduuldeg, ingej huulia guil bolgodog jiriin irgediin itgel naidbar, erelt huseltiig hezee ch sonsdoggui aimshig ardchilsan zasaglaliin 4 jild gaarlaa. uuniig zasaj zalah toriin bodlogo ard irged bidend heregtei bn. uuniig bushuuhan zasaj zalaruulah huuliig ulandaa gishgedeg huuliin alban tushaaltaniig dahin toriin alband ajildaggui bolgodog togtoltsoog husej bn erhem eronhiilogvh, ih hurliin erhem gishuud ee
хамгийн их түгшүүртэй айдас бол хүүхэд залуучуудын ирээдүйн амьдрал үнэхээр айдас төрүүлж байна.Боловсролын системийн гажиг тогтолцооноос үүдэлтэй хүний ёс зүй, төлөвшил, эх оронч үзэл бүрэн унасан энэ нийгмийн бүтээгдхүүн болсон хүүхэд, залуусыг ирээдүйд улс эх орноо, өөрсдийгөө яаж авч явах бол...Гадаад, дотоодод их, дээд сургууль төгөссөн нэртэй боловч эх, эцэг, элгэн садан, найз нөхөд, хань, үрээ үл хүндэтгэсэн, хүнлэг бус, эд хөрөнгө, мөнгөний шуналтай, сувдаг шунахай зан чанартай, өнгө мөнгийг шүтсэн, эх орноо зарж үрхэд ч бэлэн ийм л хүмүүс улам бүр олширсоор байгаад айдас төрж байна.Тиймээс боловсролынхоо тогтолцоог дариуйхан өөрчилж Монголчуудын онцлогт тохирсон, дэлхийн хөгжилтөй орнуудын жишигт нийцсэн сургалтын тогтолцоог боловсролын бүх салбарт цаг алдалгүй хэрэгжүүлмээр байна.Зөв төлөвшилтөй хүмүүсийг эвдэхэд 25 жил хангалттай юм байна, харин буцаагаад зөв төлөвшүүлэхэд наад зах нь 20-30 жил шаардагдана шүү дээ...Төрийн эрх баригчид, улс төрчид минь ээ.........
shariin sshashnaasaa tatgalzah heregtei mongolchuud min
Tegwel temtsej l de hydala bichij bhaar
ene teneg uls torchidiin hiij baigaa ajil shuudee ene ih baar sav arhinii uildver uneheer aimar
Wifi IP камертай, хөдөлгөөн мэдрэгч, хаалганы мэдрэгчтэй хулгайгаас сэргийлэх иж бүрдэл бүхий дохиоллын төхөөрөмж зарна. Гар утсны Аппликэйшн дээр холбогдож хянах сэргийлэх боломжтой. Утас 94444786
УЛСТӨРЧ, УДИРДАГЧИД БҮГД ХУЛГАЙЧ, ХУЙВАЛДАГЧ, ЛУЙВАРЧИД БОЛОХООР АРД ТҮМЭН НЬ ТИЙМ Л БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БОЛ УЛСТӨРЧДИЙН ФИЛОСОФИ.
Wifi IP камертай, хөдөлгөөн мэдрэгч, хаалганы мэдрэгчтэй хулгайгаас сэргийлэх иж бүрдэл бүхий дохиоллын төхөөрөмж зарна. Гар утсны Аппликэйшн дээр холбогдож хянах сэргийлэх боломжтой. Утас 9444786
Хальтирч унаад гэмтэж бэртэх нь бас гэмт хэрэг үү. Бид тийм айдастай хотод амьдараад байгаа юм уу. Бичих юмаа олж ядах юмаа.
Ene vnen bijcgjee 3 han saya ard tvmen yheedl duusah yum bndaa haramsatai