...
...

Түлэгдсэн гэр бүлийн нэрийг барьж хандив цуглуулсан этгээдүүдийг шалгаж байна

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас гурван хүн тэр дунд бяцхан охин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж өдөрт 1-1,3 сая төгрөг төлж байгаа тул бусдаас тусламж хүсч байна гэж олон нийтийн сүлжээ фейсбүүк хуудсаар хандив тусламж хүссэн мэдээлэл гарч олон хүн уг мэдээллийг бусдад түгээж зарим сайхан сэтгэлтэй хүн мэдээлэл дээр байх дансанд мөнгө шилжүүлэн сэтгэлийн дэм өгсөн байна.

Гэвч харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд дурдагдсан данс нь өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байгаа юм байна.

Хэдийгээр нэг айлын гурван хүн түлэгдэн хүнд байдалтай байгаа нь үнэн хэдий ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг судлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор ямар зорилгоор өөр хүний данс бичиж олон нийтэд мэдээлэл тараасан асуудлыг шалгаж байгаа гэлээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ