...
...

Нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр олгосон уу?

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, сангийн болон үйл ажиллагааны зардлын зарцуулалтанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргаж үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах чиглэлээр 2016 оны II улирлын тайланд шалгалт хийжээ.

Шалгалтаар 15332 ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /НД7/, 312.3 мянган даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцооны хуудас /НД8/-ыг мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн үлдэгдлийн баталгаажуулалт, тайлан авалт, архивын нэгжийн бүрдүүлэлт, 44.5 мянган сайн дураар даатгуулагчийн гэрээний хэрэгжилт, 26.5 мянган шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолтын үндэслэл, тэтгэврийн олголт, тэтгэвэр авагчдын хөдөлгөөний бүртгэл, 40.1 мянган даатгуулагчид олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж, 10.8 мянган даатгуулагчид олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт олголт, хэлтсүүдийн дотоод ажил болон дотоодын хяналт шалгалтын ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтын хүрээнд Төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд нь тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтыг шат дараалалтай зохион байгуулж, уг ажлын хүрээнд 2006-2015 онд нас барсан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн олголтыг бүрэн хамруулж шалган дүнг нэгтгээд байна.

Нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэлтэй 2006-аас 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд оршуулгын тэтгэмж авсан тэтгэвэр авагчдын бүртгэлээс нас барсны дараах 1 сараас дээш хугацаагаар тэтгэвэр авсан байх магадлалтай 4029 хүнийг мэдээллийн нэгдсэн өгөгдлийн бүртгэлд тулган шалгалаа.

Шалгалтаар зөрчилтөй байх магадлалтай 74 тэтгэвэр авагчийн мэдээллийг дахин тодруулж анхан шатны баримт, материалтай тулган шалгахад 4 аймаг, 4 дүүрэгтэй холбоотой 7,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бүрэн барагдуулж ажилласан.

Нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгодог тухай ташаа мэдээллийн дагуу өндөр насны тэтгэвэр, оршуулгын тэтгэмжийн олголтын чиглэлээр 21 аймаг, 9 дүүрэгт дараах эрх бүхий хяналтын байгууллагууд шалгалт хийхэд уг мэдээлэл нотлогдоогүй байна.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • хамт идсэн хүн шалгахаар шалгалт хариу ингэж л гарна ш дн 2 тэр бумыг нас барсан хүний тэтгэвэр аваад,зээл аваад идсэн г шалгаад гаргаад цагдаагийн хүн мэдэгдсэн ш дээ тэгээд хөөн хэлэлцэх хугацааа дууссан гээд хүчингүй болгосон бүгд шүүх цагдаатай нэг тал болохоор монгол ядуу иргэдэд л хууль үйлчилэхээс ,мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд үйлчилэхгүй хуйвалддаг тодорохй болсон нүгэл нь нүднүүдээр нь бүлтрэх нь тодорхой ,

  • худлаа л юм бна шдээ. улстөржүүлээд мэдээлэл тараадаг нөхдүүдийг барьж хорь

  • Түрүүч нь яг наад асуудлаар чинь шалгагдаад явж байгаа хөөе.

  • Нотолж чадах юм уу? чадахгүй. Эрдэнэ нотлуулахгүй байж чадна.

Онцлох мэдээ