"Авьяаслаг монголчууд" шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд хэмээх дуучин охин амьдралдаа нэгэн зүйлд асар ихээр гэмшдэг байна. Тэрбээр Дээгий шүүгчийн
-"Чиний хамгийн их гэмшиж явдаг зүйл юу вэ" гэсэн асуултад
-"Би эхээс гурвуулаа байсан. Харамсалтай нь бага байхдаа жаахан дүүгээ түлж байсан. Түүнээс болж дүү минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ л миний амьдралдаа хамгийн ихээр гэмшиж явдаг зүйл" хэмээн нулимс унаган хариулах нь тэр.
Түүний тухай сонссон үзэгчид "Хөөрхий дөө, тухайн үедээ 5, 6 дугаар ангийн жаахан охин байсан юм байна шүү дээ. Түүний буруу гэж юу байхав дээ. Томчуудын л буруу.Ямар сайхан чадалтай хоолойтой, гоё дуулдаг охин бэ" хэмээн өмөөрөнгүй ярьж байлаа.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Мартагдахгүй ч тайван байж сурдаа охин минь. Чадлаа гаргаад дүүгээ баярлуул