...
...

Хиллсборогийн осол 27 жилийн дараа үнэн зөвөөр шийдэгдлээ

Одоогоос 27 жилийн өмнө тэртээ 1989 онд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том осол Ливерпүүл талбайдаа Ноттингем Форест багийг хүлээн авсан тоглолтын үеэр болсон юм.  Цэнгэлдэхийн зохион байгуулалт хариуцлагагүй үйлдлээс болж Ливерпүүл клубын 96 хөгжөөн дэмжигч харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл энэ хэргийг 27 жилийн дараа тэдгээр амь насаа алдсан ар гэр, ах дүү, хамаатан садан энэ хэргийн үнэн зөвийг өөрсдийн талд шийдэж чадлаа. Учир нь тухайн үед осол гарсны дараа шүүхээс эдгээр амиа алдсан хөгжөөн дэмжигчид өөрсдөө буруутай хэмээн дүгнэлт гарсан юм. Тэгвэл өчигдөр Английн дээд шүүхээс хэргийн гол буруутнуудаар тоглолтыг зохион байгуулах комисс болон цагдаагийн ажилтнуудын буруутай үйлдэл байсан хэмээн зарлалаа. Ийнхүү 27 жилийн дараа энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлж чадсан байна.

 

Б.Энхтулга

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ