...
...

Итгэмээргүй хүчтэй сүсэг бишрэл

Дээд тэнгэрт итгэлтэйгээ батлахын тулд энэтхэгчүүд санаанд оромгүй зүйлс их хийдэг аж. Тэдгээр нь мань мэтэд бол шал марзан санагдана.

Жишээ нь, сонгодог индуизмын хувьд дээд тэнгэрийн бурхдын нэг болох Шивагийн төлөө нэг гараа өргөөд, түүнийгээ амьдралдаа хэзээ ч доош нь буулгахгүй гэж та бидний хэний ч санаанд лав орохгүй дээ!

Энэтхэгийн Шинэ Дели хотод Махант Амар Бхарти Джи амьдардаг.  Анх тэрээр хэнээс ч үл ялгарам энгийн нэг түшмэл байжээ: ажил төрөл нь дажгүй амжилттай яваа, гэрлэсэн, машин худалдаж авсан, хувийн байшинтай, гурван хүүтэй... Өөрөөр хэлбэл, жинхэнэ эр хүн юу хийх ёстой, бүгдийг хийсэн гэж болохоор.

Гэвч нэгэн удаа тэрээр сонин зүүдтэй учирчээ. Харин өрхийн тэргүүнд юу зүүдлэгдсэнийг хэнд ч хэлсэнгүй. Тэрээр гэнэт л ямар ч тайлбар хийлгүйгээр ажлаасаа гарч, гэрээсээ яван, майханд амьдрах болжээ, гав ганцаараа. Гэвч тэндээ удаан тогтолгүй, бас юу ч хэлэлгүйгээр, Энэтхэгээр хэрэн хэсэхээр явсан аж.  Магадгүй, төгс гэгээрлийн замыг хайж явсан ч юм уу, тэр үед л Шивад өөрийгөө бүрэн зориулах итгэл төрсөн ч юм бил үү, хэн мэдлээ...  Ямартай ч Амар гурван жил тэнүүчилж яваад ирсэн байна.

Ингээд он жилүүд өнгөрсөөр байсан боловч тэрээр тавьсан зорилгодоо бүрэн хүрч чадаагүйгээ ойлгожээ.  Тэгээд, та бидэнд огт ойлгогдохгүй шалтгаанаар, Амар Бхарти баруун гараа тэнгэр рүү өргөсөн байна. Энэ явдал 1973 онд болжээ. Ингээд түүнээс хойш хором ч доош нь буулгасангүй. Үнэнхүү хүчтэй итгэл үнэмшил байгаа биз!

Эхний хэдэн жил гарынх нь булчин шөрмөс аймшигтай өвддөг байжээ. Гэвч тэрээр тэвчээр заан гүрийсээр огт буулгасангүй, ингээд аажимдаа уг гар нь хатсан мөчир шиг болон хувирч, ямар ч өвдөлт мэдрэхээ больсон аж. Арьсыг нь хутгаар зүссэн ч юу ч мэдрэгдэхгүй байжээ.  Ингээд Амар Шинэ Дэли хотоор 40 жил “зөвшөөрч байна” гэсэн өргөөстэй баруун гартай явсан аж.

Тэрээр өмнө нь хэнээс ч үл ялгагдах энгийн нэг албан хаагч байсан бол одоо өргөөстэй баруун гарынхаа ачаар Энэтхэг даяар алдаршсан байна.  Тэр бүү хэл, түүнийг дагагчид бий болж, өөрийн шүтдэг Шивагаас дутахааргүй нэр хүндтэй болсон аж. 40 жил гараа өргөсөн түүний рекордыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байгаа бөгөөд хэргийн гол нь рекорд тогтоохдоо бус бололтой!  Харин юунд юм бол?...

Д.Мигаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ