Catawiki интернет-дуудлага худалдаан дээр XYIII-XIX зууны үеийнх байж болох хонины өлөнгөөр хийгдсэн бэлгэвчийг худалдаалсан байна. Энэхүү түүхэн эдийг Францад олсон бөгөөд 600 еврогийн үнэ хүрсэн аж. Ингэснээр өөрийн өртгөө хэд нугалж чадлаа хэмээн Mirror-т мэдээлжээ.
Британийн сэтгүүлчдийн бичиж буйгаар, 200 настай бэлгэвч гэдэг манай үед маш ховорт тооцогдох бөгөөд зөвхөн музейд л харж болно гэжээ. Тухайн үеийн бэлгэвчний дундаж урт 15 см-аас хэтрэхгүй байсан хэдий ч энэхүү хонины өлөнгөөр хийсэн бэлгэвчийн урт нь 19 см байсан гэнэ. Орчин үеийн бэлгэвчний дундаж урт ихэвчлэн 18 см орчим байгаа аж.
Эртний бэлгэвчийн худалдан авагч нь Амстердамаас ирсэн нэгэн эр бөгөөд тэрээр ямар зориулалтаар уг эдийг худалдан авсан нь одоогоор тодорхойгүй байгаа бололтой.
Д.Мигаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250