Москва дахь нэгэн кафен зөөгчид өглөө ажилдаа ирээд, хэн нэгэн этгээд шөнөөр орж кафег бужигнуулсан ул мөр олсон байна. Ингээд хэргийн газарт цагдаагийнхан дуудлагаар ирж ажиглалтын камерын бичлэгийг шалгажээ.
Гэвч бичлэгийг шалгаснаар бүр ч их асуултууд гарч ирсэн байна. Түүнээс харахад, ямар нэгэн үл мэдэгдэх хий үзэгдэл уг хэргийг үйлдсэн бололтой.
Шөнө эзэнгүй хоосон байранд унжуурга хөшиг савлан, сандал хөдөлж, ширээн дээр байсан биет аажмаар гулсан явсаар доош унаж байгаа нь ажиглалтын камерт бичигджээ.
Үзэж харсан зүйлдээ тайлбар дүгнэлт хийлгэхээр цагдаагийнхан тусгай мэргэжилтнүүдийг уг кафед авчирсан бөгөөд “хий үзэгдлийн ангуучид” өөрсдийн төхөөрөмжөө ашиглан шалгаж, тухайн байранд “шуугиант сүнс” хоргоджээ гэж оношилсон гэнэ.
Кафен ажилтнууд ч гэсэн өмнө нь заримдаа нэг бус удаа сонин зүйлсийг мэдэрч байсан тухайгаа өгүүлсэн аж.
Д.Мигаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250