...
...

Хоньч ноход хонин сүргээ хотлуулж буй видео интернетэд алдаршиж байна

Уг бичлэгт Шинэ Зеландын Хокс-Бей суурингийн хоньч ноход бэлчээр дээрээс хонин сүргээ хэрхэн хураан тууж байгаа нь дүрслэгджээ. Шувууд нисэх өндрөөс хийгдсэн уг бичлэг хонин сүргийн хөдөлгөөний дүрслэлээрээ үзэгчдийг бахдуулсан байна.

 NZ Herald-д нийтлэгдсэн энэхүү бичлэгийг Хокс-Бейн цорын ганц нисдэг дроныг эзэмшигч Тим Уиттейкер хийсэн аж. Орон нутгийн фермерүүд түүнд хандан бичлэг хийж өгөхийг хүссэн гэнэ. Харин бичлэгээ анх хараад хичнээн сайхан, уран сайхны маягтай болсныг нь Уиттейкер бахадсан аж.

“Энэхүү бичлэгийг нийтийн хүртээл болгон нийтэлвэл дургүйцэх эсэхийг нь захиалагчдаасаа асуутал тэд “Бололгүй яахав” гээд ихэд дуртай байсан. Мөдхөн миний энэхүү бичлэгийг дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд толилуулж эхэлсэн. Ийм амжилтад хүрэх юм гэж би зүүдлээ ч үгүй байлаа” хэмээн Тим өгүүлсэн аж.

Д.Мигаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ