Хятадын Шиянь хотын нэгэн эмнэлгийн эмч нар 38 настай өвчтөний гэдсэн дотор зургаан метр урт хорхой байхыг оношилжээ. Уг эр хоёр жилийн турш шалтгаангүйгээр жингээ алдан, дотор нь муухайрч байсан хэдий ч дөнгөж саяхан эмнэлэгт ханджээ хэмээн The New England Journal of Medicine-д сонирхуулсан байна.
Хятад эр 2014 оноос хойш толгойн өвчин, цус багадалтаас шаналж байсан бөгөөд эмч нар түүнд хагалгаа хийн, гэдэснээс нь 6,2 метр урттай үхрийн туузан хорхойг гаргаж авсан аж.
Эмч нарын өгүүлж буйгаар, уг өвчтөн үхрийн махыг сайн буцалгалгүй шүүрхийгээр нь идэх асар дуртай байдал нь гэдэсний хорхойтой болоход нөлөөлсөн гэжээ.
Хүний гэдсэн дотор амьдрах боломжтой үхрийн туузан хорхой нь уртаараа 10 метр ч хүрдэг бөгөөд хүний амь насанд аюул учруулдаг юм байна. Өнгөрөгч оны 11-р сард гэхэд, Колумбын нэгэн иргэн энэ хорхойн өндөгөөр халдварлагдсаны улмаас нас барсан билээ.
Д.Мөрөн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ymar aimar ymbe