...
...

Дэлхийн хамгийн секси эмч залуу “Хайр”-аа хайж байна

Орос гаралтай, 26 настай,  дэлхийн хамгийн секси эмч гэгдээд буй Михаил Варшавский инстаграм дээр аль хэдийн сая гаруй дагагчтай болжээ.

Тэрээр инстаграм аккаунтынхаа ачаар өнгөрсөн жил People сэтгүүлийн хамгийн секси эмчээр шалгарсан аж.  Үүнээс хойш түүний инстаграм, фейсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ хуудсууд хүмүүсийн танилцах хүсэлт, сэтгэгдэл зэрэгт булагджээ.

Варшавский олон нийтийн сүлжээнд олсон нэр цуугаа  сайн зүйлд ашиглахыг зорьж буй аж. Тэрээр дуудлага худалдаа зарлаж “Надтай болзоонд явах уу” гэсэн бичигтэй зургаа нийтэлжээ. Тэрээр  нэг азтай ялагчтайгаа хамт Нью-Йоркоор зугаалж, 4 одтой зочид буудалд тухлан, оройн зоог хамт барих аж.

Варшавский үүнээс олсон орлогоо өөрийн сайн үйлсийн аяны сандаа хийж,  оюутнуудад тэдний зорилгодоо хүрэх боломжийг олгоход зориулах юм.

C.Энэрлэн

WWW.BREAKINGNEWS.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ