Италийн мэс заслын эмч Сержио Канавера, Оросын программ зохиогч Валерий Спиридоновын толгойг өөрийнх нь хүсэлтийн дагуу шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр зориод байгаа билээ.
Гэвч уг мэс заслыг хийхэд хөрөнгө мөнгө их шаардагдах тул Канавера дэлхийн баячуудыг үүнд хандив өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
30 настай Валерий Спиридонов нь сүүлийн 10 гаруй жил нуруу, нугасны өвчнөөр шаналж байгаа бөгөөд түүний тархи нь хэвийн ажиллаж байгаа ч бүх бие нь ямар ч ажиллагаагүй болсон юм.
Эмч Канавера уг мэс заслыг хийснээр түүхийг өөрчилж, анагаах ухаанд шинэ хөгжлийг авчирна гэж үзэж байгаа бөгөөд одоогоор Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукербергээс тусламж хүсээд байгаа аж.



C.Энэрлэн
WWW.BREAKINGNEWS.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Эрдэмтэн Доулийн толгой болохнээ