...
...

Парисын Галлерейд зураач бүсгүй нүцгэлжээ

Люксембургийн зураач бүсгүй Дебора де Робертис Парисын Орсе музейд тавигдсан Эдуард Манегийн “Олимп” зургийн өмнө нүцгэлсэн байна. Бүсгүй бүтэн нүцгэлэн, зураг дээрх дүрслэлийг дуурайн шалан дээр хэвтсэн гэнэ. Түүнийг олон нийтийн газар зохисгүй үйлдэл хийснийх нь төлөө цагдаагийнхан саатууллаа хэмээн The Local-д мэдээлжээ.

Уг хачирхалтай үзэгдэл “Агуу сүр хүч ба Ядуурал: 1850-1910-аад оны янхандалт” сэдэвт Үзэсгэлэнгийн үеэр тохиолдсон юм байна. Зураач бүсгүй “Олимп”-ийн байрлалыг дуурайн шалан дээр хэвтсэнийхээ дараа түүнийг гайхан алмайрсан үзэгчдийн сэтгэл хөдлөлийг камераар бичлэг хийж эхэлсэн аж. Гэвч Дебора де Робертисын үйлдэл төдийлөн удсангүй. Хэдэн минутын дараа түүнийг цагдаа нар баривчлан саатуулсан байна.

Робертисын өмгөөлөгчийн өгүүлснээр, зураач бүсгүйн үйлдэл бол уран сайхны өгүүлэмж болохоос биш ямар нэгэн танхайн сэдэлттэй үйлдэл байгаагүй гэжээ. Харин бүсгүй өөрөө энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Энэ нь зураач бүсгүйтэй тохиолдож байгаа анхны явдал биш юм байна.

2014 оны тавдугаар сард тэрээр мөн энэ музейд Гюстав Курбын “Ертөнцийн гарал үүсэл” зургийн өмнө шалан дээр суун, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг дүрслэн үзүүлсэн уг зургийг хуулбарлан дуурайсан аж.

Д.Мигаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ