Британийн Райд хотын оршин суугч Глэдис Хупер өчигдөр 113 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөөрөө аяга кофе, хэрчим бялуу, мөн хиймэл шинэ шүд хүсчээ. Тэрээр 2015 оны аравдугаар сард тус улсын хамгийн ахмад иргэний хувьд Гиннесийн номд орсон юм хэмээн The Telegraph-д бичсэн байна.
Хупер өндөр настнуудын асрамжийн газарт амьдарсаар 12 жилийн нүүр үзэж байгаа ба тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдээр хамаатан садан, анд нөхөд нь эмээг эргэж ирдэг аж.
Эмээгийн хүү 85 настай Дерек Хермистоны өгүүлснээр, ээж нь залуудаа мэргэжлийн төгөлдөр хуурч байсан гэнэ.
“Өнөөдөр тэр өөрийн мэдэлгүй хуруунуудаа товшин, яг л ахин төгөлдөр хуур тоглож буй мэт байлаа. Ээж маань өнгөрсөн үеийн аялгуунуудаа дурсан санаж байгаа бололтой” хэмээн Хермистон ярьсан байна.
Глэдис Хупер 1903 онд Брайтонд төржээ. Тэрээр залуудаа жаз-хөгжимчин Жек Пейн, Дебро Сомер, Морис Уинник нартай хамтран тоглодог байсан бөгөөд 1988 онд бэлэвсэрсэн аж.
Д.Мигаа
Баруун талаасаа гурав дахь нь Худер, хоёр дахь нь түүний нөхөр.
Хоёр настай Хупер аавын хамт.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250