Пакистаны Хужра-Шах-Муким тосгоны оршин суугч 15 настай Мухаммед Анвар өөрийн гарыг тайрч тавган дээр тавиад сүмийн ахлагчид авчирч өгсөн байна. Түүний энэхүү үйлдлийг эцэг эх болон хөршүүд нь бурхандаа үнэнч гэдгээ нотолсон явдал хэмээн сайшаасан аж.
Уг хэрэг явдал анх ингэж үүсчээ: Сүмийн ахлагч: “Бурханд залбирахаа больсон хүн байна уу?” хэмээн асуухад өсвөр насны хүү санамсаргүй гараа дээш өргөчихсөн юм байна. Гэтэл тэнд цугларагсад хүү рүү бүгд дайран, түүнийг Гэгээн Мухаммедын дайсан хэмээн бөөн юм болжээ. Ингээд хүү өөрийгөө шийтгэн, хүмүүсийн үзэн ядалтыг зогсоохын тулд гараа тайран тавган дээр тавьж, сүмийн ахлагчид авчирч өгсөн байна. Үүний дараа харин хүмүүс түүнтэй гудамжинд таараад мэндэлдэг болсон хэмээн Sydney Morning Herald-д өгүүлжээ.
Д.Мөрөн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250