Үнсгэлжингийн алдарт болор шаахай шиг хэлбэр дүрстэй нэгэн сонин барилга Тайваньд баригджээ. Уг барилгын зориулалт нь шашны сүм бөгөөд орон нутгийн нэгэн гунигт түүхээс үүдэн байгуулагдсан аж.
Барилгын өндөр – 16,7 метр, өргөн нь 10 метр бөгөөд 320 хэсэг хөх өнгийн шилнээс бүтсэн байна. Барилгын бүтээн байгуулалтад 686 мянган доллар зарцуулагдсан байна. Нээлт нь хоёрдугаар сарын 8 буюу Хятадын сар шинийн баярын үеэр болохоор төлөвлөгджээ.

Орон нутгийн эрх баригчдын өгүүлж буйгаар, сүмийг байнгын залбирлын үйлчилгээнд ашиглахгүй бололтой. Энд хосуудын хуримын ёслол явагдан, мөн хуримын өмнөх гэрэл зургийн үйл ажиллагаа явагдах юм байна. Энэхүү барилга нь ялангуяа бүсгүйчүүдэд ихээхэн таалагдан, энд хуримаа хийх магадлал өндөр хэмээн Тайванийн засаг захиргааныхан үзэж байгаа аж. Энэ ч хэрээр эмэгтэй жуулчдын тоо өснө гэж тооцоолж байгаа гэнэ.

Тэгээд ч, сүмийн дотоод засал чимэглэл тусгайлан бүсгүйчүүдэд зориулан хийгджээ. Тэнд хүүхнүүдийн сонирхлыг татахуйц бүхэл бүтэн 100 үйлчилгээ нэг дор хийгдсэн байна.
Дашрамд дурдахад, 1960-аад онд Ван овогт 24 настай бүсгүй Тайваньд амьдарч байсан бөгөөд тэрээр хүнд өвчин тусан хөлөө тайруулснаар хурим нь цуцлагдаж, үлдсэн бүх амьдралаа сүмд өнгөрөөсөн хэмээн BBC-д өгүүлсэн байна. Болор шаахайн хэлбэрт сүм уг бүсгүйн дурсгалд зориулагдсан аж.
Д.Мигаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Wow goy yumaa ochij uznee