Мексикийн хар тамхины босс Хоакин Гусман Лоэрагийн сүүлчийн орголттой холбоотой шинэ баримтууд нэмэгдсээр байна.
Уг зартай эр Английн хөлбөмбөгийн Chelsea клубыг 868 сая доллараар худалдаж авахаар төлөвлөсөн байжээ. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Мексикийн цагдаагийнхан энэхүү мэдээллийг Лоэрагийн ойр дотныхныг мөрдөн шалгаж байх үедээ тогтоосон аж.
Гусман Лоэрагийн эд хөрөнгийг Forbes сэтгүүл нэг тэрбум доллараар үнэлээд байгаа бөгөөд хар тамхины босс эр зөвхөн Chelsea төдийгүй Manchester City (863 сая доллар), Milan (856 сая), Juventus (850 сая)-ыг ч худалдан авах чадалтай юм байна.
Д.Мөрөн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
utgagui medee
utgagui medee