...
...

Дэлхийн хамгийн алдартай сүрчиг

Дэлхийн хамгийн алдартай сүрчиг бол "Chanel No. 5" юм. Энэхүү үнэртэн нь дэлхийн хамгийн олон жил худалдаанд байгаа үнэртнүүдийн нэг бѳгѳѳд анх 1923 онд бүтээгдсэнээсээ хойш бараг зуун жил хүн тѳрѳлхтѳнийг анхилуун үнэрээрээ урхидсаар байна.

"Chanel No. 5" - ийг Шанелийг үүсгэн байгуулагч Коко Шанелийн захиалгаар үнэртний мастер Эрнэст Бо бүтээжээ. Тэрээр энэ үнэртэнд тухайн үедээ сүрчигний ертѳнцѳд хувьсгал хийсэн арга технологи ашигласан гэдэг. Тодруулбал, химийн аргаар гарган авдаг альдегид гэдэг бодисыг их хэмжээгээр ашигласан нь "Chanel No. 5" - ийг бусдаас ялгах гол нѳхцѳл болсон байна. Ийнхүү бүтээгдсэн цагаасаа хойш "Chanel No. 5" нь бүх цаг үеийн хамгийн алдартай үнэртэн болох замдаа гарчээ. Энэ үнэртний алдар цуу мѳн түүний хэрэглэгч байсан үе үеийн олон оддын амьдралтай холбогддог. Жишээ нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг, бүх цаг үеийн секс билэг тэмдэг Мерилин Монро суу алдарынхаа оргилд байх насандаа "би орондоо орохдоо хэдхэн дусал "Chanel No.5" ѳѳр юу ч биендээ хүргэдэггүй" гэж хэлсэн ажээ. Мѳн орчин цагт гэхэд Холливуудын хамгийн халуухан одууд болох Николь Кидман, Брад Питт, Францын хамгийн алдартай кино од Одри Тотү нар ч мѳн л энэ сүрчигны нүүр царай болж явсан юм.

Зарим тоо баримт дурдвал энэ сүрчиг нь "Chanel"-ийн хамгийн ѳндѳр борлуулалттай бүтээгдэхүүн бѳгѳѳд 55 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг "Chanel No. 5" зарагддаг гэдэг. Энэ сүрчигний сурталчилгаанд зарцуулдаг олон сая долларын нийт дүн ч гэсэн ѳѳрийн гэсэн дэлхийн рекордийг тогтоох биз.

Дэлхийн түүхэнд "Chanel No. 5" шиг олонд танигдсан, дэлхийн ѳнцѳг булан бүрт худалдаалагддаг, компанидаа бараг зуун жил тасралтгүй ѳндѳр орлого оруулдаг үнэртэн хаана ч байхгүй. Сүрчиг үйлдвэрлэгч компаниуд, үнэртний мастеруудын дунд "Chanel No. 5" - ийг францаар "Le Monstre" буюу "Мангас" гэж хочилдог гэнэ.

Б.Энх-Уянга

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ