Өнгөрөгч 12-р сарын сүүлчээр Киргиз дэх Оросын консулын газарт ОХУ-ын харьяат 13 настай охин, 5 настай хүү хоёрыг сайхан сэтгэлт хүмүүс авчирч өгсөн байна.
Эдгээр хүүхдүүд удаан хугацааны турш ээжийнхээ хамтран амьдрагчийн гарт тамлагдаж байсан бөгөөд 2015 оны 9-р сард ээж нь нас барсан аж. Үүний дараахан хойд эцэг нь тэднийг эд эрхтэний наймаанд зориулан цыгануудад зарсан байна.
Одоогийн байдлаар, хүүхдүүдийн өнгөрсөн амьдралтай холбоотой мөрдлөг шалгалтыг хийн, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодруулж байгаа аж. Хүүхдүүдийн Бишкек дэх “эзэн” тэднээр гуйлга гуйлгаж байсан бөгөөд сайхан сэтгэлт хөршүүд нь тэдний энэхүү хүнд хэцүү нөхцөл байдлын талаар Оросын дипломат төлөөлөгчийн газарт мэдээлж, тэднийг аварчээ.
Киргиз дэх Оросын дэд консул Анастасия Антоновагийн өгүүлснээр, эдгээр хүүхдүүдийн ээж болох Оросын иргэн эмэгтэйн үхэл ч гадны нөлөөтэй байсан гэнэ. Талийгаач эмэгтэй Новосибирскт бүртгэлтэй байсан тул тус хот руу элчингийн газраас хандсаны дагуу хүүхдүүдийг асрамжийн газарт авсан аж.
Мөн уг хүүхдүүдийн ээжийн талын хамаатнууд олдон, тэднийг өөрсөд дээрээ авч, асран хамгаалах хүсэлт гаргасан байна.
Д.Мигаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250