Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Түүнийг шүүхээс яллагдагчаар татсаны улмаас өнгөрсөн аравдугаар сарын 30-наас хойш тэрээр хоригдож байгаа юм. Харин саяхнаас Б.Батзаяа өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Удаан хугацаанд өлсгөлөн зарласан учраас түүний хоёр бөөр нь муудаж, уушиг нь идээлсэн гэж оношлогджээ. Тиймээс Б.Батзаяаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан байна.
Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын” Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс” саатуулан шалгаж байгаа юм. Мөн түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэсэн Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч саатуулжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 30-нд тэднийг саатуулсан бөгөөд уг хэрэгт хамт сэжиглэгдээд буй “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байсан боловч эрлийн ажиллагааг одоогоор түр зогсоогоод байгаа юм.
Б.Мягмарсүрэн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250