Хятадын Ченгду мужийн гудамжинд 29 настай залуу эхнэрийн хамт өөрсдийн дөрвөн сартай нялх үрээ зарахыг оролджээ. Залуу болон түүний эхнэр хоёр өдрийн турш уг гудамжинд дөрвөн сартай хүүхдээ тэврэн түүгээр яваа хүмүүст хандан хүүхдийг худалдаж авахыг санал болгохдоо ингэж хэлж байв.
” Та хүүхэд үрчилэхийг хүсч байна уу? Тийм бол бидэнд 2769 доллар л төлчих тэгвэл энэ хүүхэд таных болно” гэж санал тавьж байгааг харсан иргэн цагдаад мэдэгдсэн байна. Тэд цагдаагийн газар ирсэнийхээ дараа өөрсдийнхөө гэрлэлтийн гэрчилгээг үзүүлсэн бөгөөд тэдний хүүхэд мөн болохыг ч баталжээ. Тэднийг байцаах үед нөхөр нь ” Бид хүүгийнхээ ирээдүйн төлөө ийм зүйл хийсэн. Учир нь тэр боломжтой айлд хангалуун сайхан амьдрах хэрэгтэй” гэсэн бөгөөд хүүхдийн ээжийг гэрт нь буцааж харин нөхрийг нь түр саатуулсан байна.
Б.Мягмарсүрэн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250