...
...

Соёлын тэргүүний ажилтан Чантуугийн Алтантүлхүүрийн шинэ клип бэлэн болжээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Чантуугийн Алтантүлхүүрийн цоо шинэ клип тун удахгүй үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн болоод байна.

Дуучин маань бидний ахуй амьдралын үндэс болсон таван эрдэнэт мал сүрэг, малчин түмнээ магтан дуулж, нүүдэлчин өв соёл, түүхэн уламжлалыг хүүхэд залуучууддаа өвлүүлэн хөгжүүлэх, ирээдүй хойч үедээ эх оронч, тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх, Монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг бий болгох томоохон зорилтот бүлэгт чиглэсэн уран бүтээлүүдээ туурвиж ирсэн нь Монгол Улсын иргэнийхээ хувьд үндэсний дархлааг бий болгоход оруулж буй хувь нэмрийн нэгээхэн хэсэг юм.

Энэ дашрамд дурдахад дуучин Ч.Алтантүлхүүр нь “Таван эрдэнийн эх орон” төслөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ”Цэрэг-Эх орон”-ны сэдэвт чиглэсэн шинэ зорилтот бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Уг бүтээлийнхээ тэргүүн хэсэгт 1939 оны Халхын голын байлдаан,1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан далд фронтын баатарлаг дайчин ахмадуудын гэгээн дурсгалд зориулж “ХАЛАГДААД ИРЭХИЙГ ЧИНЬ ХҮЛЭЭНЭ” хэмээх шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болсныг дурдахад таатай байна.

Дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ