...
...

Б.Баатар найруулагчийн гэргий ханьдаа зориулан ном бүтээжээ

Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын түүхэн замналыг харуулсан “Би бол Баатар” номын нээлт өнөөдөр /2020.01.29/ боллоо.

Энэ өдөр нэрт найруулагч Б.Баатар агсны төрсөн өдөр тохиож байна. Номын нээлтэд түүнтэй хамтран ажиллаж байсан театр, кино урлагийн салбарын шилдгүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.

“Би Бол Баатар” номыг нэрт найруулагчийн өнгөрсөн хугацаанд сонин, сэтгүүл, телевизэд өгсөн ярилцлагын хайчилбар болон цуглуулсан баримт сэлтийг нэгтгэн бүтээсэн байна.

Баатар найруулагчийн хүү Энхжин аавынхаа авьяас, бүтээл, ажил үйлсийг үргэлжлүүлж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд найруулагчаар ажиллаж эхэлжээ. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ “ТОЛЬ” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ҮЗНЭ ҮҮ!
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ