Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг өчигдөр /2019.12.15/ "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм. Харин "The HU" хамтлагийг тосож авахаар "Чингис хаан" нисэх онгоцны буудалд урлаг соёлынхон болон хэвлэл мэдээллийнхэн цуглаад байна.
Энэ үеэр "The HU" хамтлагийнхан "Эх орондоо ирэх маш сайхан, гайхалтай байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийгээд ирлээ. Аялал тоглолт үргэлжилж байхад "Чингис хаан" одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.



Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Heg l ih gaihsan humuus.
Мундаг залуус. За тэгээд ЭГО -гоор өвчилцгөөж,хар тамхи хэрэглэсэн ,согтуу галзуу сагсгарууд болчихгүй л байвал болоо доо.