...
...

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны тоглолт Бээжинд хотод амжилттай боллоо.

Хятадын олон улсын соёлын нэвтрүүлгийн төв, Хятад, Монголын аялал жуулчлал болон эдийн засгийг ахиулах хороо хамтран зохион байгуулсан “Алтан ерөөл” Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны тоглолт Бээжин дэх үндэсний "Сувдан" театрт боллоо.

Уг тоглолт нь Хоёр орны соёлын солилцооны шинэ ололт болсон юм. Монгол улсаас Хятадад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний урлагийн театрын уран бүтээлчид болон Хятадын Олон улсын соёлын солилцооны төвийн уран бүтээлчид хамтран “Зэлэм хар”, “Монголын тал нутаг”, “Уяхан замбуулингийн наран”, “Хун галуу”, “Тэнгэрийн хаяа”, “Улаанбаатарын үдэш”, “Алтайн магтаал” зэрэг олон сайхан уран бүтээлийг тоглосон.

Түүхт 70 жилийн ойн арга хэмжээнүүдээс хамгийн сэтгэл огшоосон сайхан арга хэмжээ болсныг тоглолтод хүрэлцэн ирсэн 1800 гаруй зочдын төлөөлөл хэлж байлаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ