...
...

Газраас тасарч тэнгэрт цойлсон таван эгшиг

"UB палас"-ын концертын их танхимд энэ зууны урлагийг эзэгнэсэн таван уран бүтээлчийн хамтарсан тоглолт ганцхан удаа болох нь, билет нь олдох байгаа" хэмээх яриа чих дэлсээдэхлээ.

Сониуч зандаа хөтлөгдөн сонирхоод, лавлаад үзтэл "Тавуулаа" хэмээх нэр дор Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дууч Ш.Чимэдцэеэ, Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин А.Долгор, Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгс нар хамтарч Монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон ая дуугаараа уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байгаа аж. Юутай гайхалтай, ховор аз завшаан билээ.  Зах хязгаар нь үгүй хурдлах энэ л нийгэмд цаг хугацааг түр ч атугай зогсоож, тэртээд алсарсан дурсамж, дотоод сэтгэлийн дуудлагаа сонсох гайхамшигтай боломж энэ л ажээ.

Газраас тасарч тэнгэрт цойлсон таван эгшиг

Ганиланг үргээж сэтгэл хөглөсөн таван аялгуу

Гарын таван хуруу шиг эвлэж нийлсэн хөг

Гараг дэлхийг уяраасан таван гайхамшигт ертөнц

Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дууч Ш.Чимэдцэеэгийн "Тэнгэр ээж минь өршөө", Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин А.Долгорын "Аргалд явсан ижий", Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Сосорбарамын "Дорнын цагаан сар", Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Г.Эрдэнэбатын "Тэмээн сүргийн говь", Монгол Улсын Ардын жүжигчин дуучин Ц.Түвшинтөгсийн "Бурхан бумбын орон" тэргүүтэй урлагийн охь манлай болсон бүтээлүүдийг хамтаар нь нэгэн үдэш сонсоно гэдэг буяны авшиг хүртэхтэй агаар нэгэн биз ээ.

Таван өнгө, таван эгшиг, таван мэдрэхүй, таван өөр араншинг нэгэн дор цогцлоосон "Тавуулаа" уран бүтээлийн цэнгүүн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 19.00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа зохион байгуулагдана.         Тоглолтын тасалбарыг UB паласын билетын касс, 1900-1617-оор үнэгүй хүргэнэ. Тоглолтын талаар илүү ихийг 9494-1909, 88086203 дугаараас лавлаарай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ