...
...

Азийн ардын урлагийн их наадамд Өмнөговийн авьяастнууд тэргүүлэв

“Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны зургаадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод боллоо. Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан оролцсон.

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн төрлөөр өрсөлдсөн юм. Тухайн наадамд Өмнөговь аймгийн авьяастнууд онцгой байж, тэргүүн байр эзэлсэн билээ.

- Азийн ардын урлагийн их наадмын Язгуур урлагийн гоцлол төрөлд Нордогийн Санжаадорж "Цуурын татлага" бүтээлээр ТЭРГҮҮН БАЙР

- Отгонбаатарын Батдорж " Чингис хааны магтаал" хөөмийн бүтээлээр ДЭД ТЭРГҮҮН БАЙР

- Ардын Гоцлол бүжгийн төрөлд Г. Хурболд "ЗҮҮД" бүжгээр ТЭРГҮҮН БАЙР

- Зан үйлийн чуулга төрөлд "Нүүдэлчин мал аж ахуйн зан үйл" тоглолтоор ТЭРГҮҮН БАЙРЫГ эзэлсэн бол 3 настай Н.Тэнүүн Азийн ардын урлагийн их наадмын хамгийн залуу оролцогчоор шалгарлаа.

Дашрамд дурдахад 2019 оныг Өмнөговь аймаг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж уран бүтээлчид, соёл урлагийн салбар нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ