...
...

Ц.Хосбаяр: Орхон маань ирээд намайг өргөж шидээд, би алчуураа эргүүлээд л...

Бид энэ удаагийн дугаартаа ДАШТ-ний зургаан медальтан төрүүлсэн МУГДасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярыг зочин хоймортоо урилаа. Тэрбээр Монгол Улсын чөлөөт бөхийн спортод түүхэнд бичигдэх олон амжилтуудыг бүтээсэн юм. Тухайлбал, түүний хоёр эмэгтэй шавь болох МУГТ, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд, МУГТ ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг 2014, 2017 онд хүртсэн. Мөн сурагчийн, өсвөрийн, залуучуудын, цэргийн, оюутны ДАШТ-ээс 30 гаруй медалийг эх орондоо авчиржээ. Мөн өдрийн дөрвөн ээлжээр хүүхэд, залуучуудад чөлөөт бөхийн уран мэхийг зааж, техник ур чадвар олгодог гэх мэт түүний гавьяа багагүй юм. 


Өнөөдөр таны гарын шавь, 2017 оны ДАШТ-ний алтан медалийн эзэн Пүрэвдоржийн Орхон  МУГТ цол тэмдгээр шагнуулах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Өчигдөр шөнө их удаан өнгөрлөө. Хайртай охин маань багшийнхаа, “Алдар”-ынхаа, ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдалгүй дэлхийн хэмжээнд ур чадвараа гайхуулж өнөөдөр эх орныхоо эрхэм цол болох Монгол Улсын Гавьяат Тамирчин хэмээх алдрыг хүртэх гэж байна. Энэ том амжилт хүртэл их ч олон бэрхшээлийг даван туулсан даа. Үгээр хэлшгүй баяртай байна.

2017 оны ДАШТ-ийг эргэн дурсвал?

- Бид их хүнд нөхцөл, дарамт шахалтыг давж ДАШТ-дээ явсан. П.Орхоныг албан бус шигшээгээс хасчихсан, Азийн АШТ-д мөн явуулаагүй. Гэсэн хэдий ч манай тамирчин техник, ур чадвараараа үнэхээр ялгарч цойлж байсан юм. Тухайлбал, циркийн гадаа болсон чөлөөт бөхийн барилдаан, насанд хүрэгчдийн улсын аварга, “Mongolia open” олон улсын тэмцээнүүдэд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг дөрвөн удаа цэвэр ялж, илүүрхэж чадсан учраас дэлхийн аваргын эрхээ авсан.  П.Орхоныг бид сайн байгааг мэдэж байсан, манай тамирчин ч өөртөө итгэлтэй байсан. Тухайн үед бид Г.Өсөхбаяр даргад “Тамирчнаа албан бус шигшээд өгье. Бид П.Орхоныг Дэлхийн аварга болгоно. Хэрвээ чадахгүй бол бид өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэж хэлж байсан. Амлалтдаа хүрч чадсандаа маш их баяртай байдаг.

ДАШТ-нд таны хоёр шавь аварга болж гайхалтай амжилт үзүүлсэн. 2014 онд Сүхээгийн Цэрэнчимэд 19 насандаа дэлхийд тэргүүлэхэд танд бахархам сайхан байсан нь тодорхой, гэхдээ та буланд сууж дасгалжуулагчаар явж чадаагүй. Энэ жил та өөрийн шавьтайгаа хамт ДАШТ-нд явж сугалаа, оноолт гэх мэт бүх зүйлд өөрийн биеэр оролцсон. Танд ямар байсан бэ?
- Тийм ээ. Энэ жил үнэхээр онцлог байсан. Ер нь тэмцээний үеийн сэтгэгдэл, сугалаанаас л эхэлсэн. Хэрэв П.Орхон Азийн аваргад яваад түрүүлээд ирсэн бол хэсгээ толгойлж сугалаа хөнгөрөх байсан. Гэтэл энэ жил хаана ч барилдаагүй, Японы шинэ тамирчин ирээд хэсгээ толгойлчихсон. Бид их гайхаж л байлаа. Гэхдээ яахав, манай тамирчин сайн байсан учраас илүү дутуу зүйл ярих шаардлагагүй байсан юм. Сугалаа хийгдэхэд ер нь хүндэвтэр учраа  байсан. Тэмцээн ч эхэлсэн, эхний тойрогт гарах гээд явж байтал шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга надтай хамт гарах гэхэд нь би “Баттулга аа, би чамтай хамт гарахгүй ээ. Та нар шигшээ багийн алба хэрнээ энэ жил Орхонд нэг ч төгрөг зараагүй. Та нарыг бид нар нэг ч цаг Орхонтой бэлтгэл хийлгээгүй. Тийм учраас бэлтгэл хийлгэсэн бид хоёр авч гарна аа” гээд Батсол компанийн н.Батсайхан бид хоёр таван тойргийн барилдаанд тамирчинтайгаа гарсан.

Тухайн үед барилдаан ширүүн болж байсан. П.Орхон маань бүгдийг нь даваад гарсан, хамгийн сүүлд аваргын төлөө Ткачтай барилдахаар гарахад ялна гэдэгт нь итгэлтэй л байсан.

Яагаад гэвэл, урд нь н.Батсайхан бид хоёр Польш, Испанид тамирчнаа авч явсан. Польш руу явах зардлыг Биеийн тамир спортын газар гаргасан хэдий ч бусад бүх зардлыг Батсол компанийн захирал н.Батсайхан гаргасан. Тэгээд бид өрсөлдөгчийн судалгаагаа маш сайн хийсэн юм. Ажиглалтаар ДАШТ-ий алт, хүрэл медальт, Украины Юлья Ткачын барилдаан сул байсан. Бид бүх тэмцээнийг нь илүү сайн судалж давуу талаа олж харсан. Тэгээд л манай хүн дэвжээн дээр илүүрхэж, Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА болсон юм.

Охин маань ялчихаад зогсож байхыг нь харах үгээр хэлшгүй сайхан байсан. Орхон ирээд намайг өргөж шидээд, би алчуураа эргүүлээд л. Энэ мөчийг би хэзээ мартахгүй.

Өнөөдөр МУГТ цол хүртэж байгаа П.Орхонг цаашдаа илүү олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Тэр болгонд сэтгэл зүй, бие бялдрын хувьд бэлэн биз дээ?

- Тэгэлгүй яахав. Цаашдаа илүү их амжилтыг бүтээнэ. Одоо нэг л том давааны ард гарна. Тэр нь Олимпийн медаль хүртэх. Орхон маань ДАШТ-ээс дөнгөж ирээд л Цэргийн ДАШТ-ний бэлтгэлдээ орсон. Тэгээд хажуугаар нь ярилцлага, хэвлэлийнхэн гээд нэлээн завгүй байсан. ДАШТ-ийхээ эрч хүчээр л түрүүлсэн дээ. Одоо бас л бэлтгэлдээ орчихсон байгаа. Бид нар С.Цэрэнчимэд дээр нэг том алдаа гаргасан. Бүгд л 19 настайдаа Дэлхийн аварга боллоо гээд шуугиж, олон телевиз, радио, сонин сэтгүүл овоорч байсан. Элдэв үйл ажиллагаанд зөндөө явуулаад алдаж байсан тал бий. Орхоны хувьд энэ тал дээр илүү анхаарч ажиллаж байна.

С.Цэрэнчимэд, П.Орхон нар нэг жинд барилддаг байсан ч нэг жилийн өмнө зөрсөн. Түүнийг тун удахгүй ээж болох гэж байгаа гэж дуулсан. Энэ үнэн үү?

- Тийм ээ. Тун удахгүй амаржих гэж байна. Төрж ирчихээд хуучин жиндээ буюу 58 кг-даа барилдах байх гэж бодож байна.

БИ “ОЛИМПИЙН АВАРГА” ГЭДЭГ ЭНЭ ЭРХЭМ ХҮНДТЭЙ ЦОЛЫГ “АЛДАР” СПОРТ ХОРООНООС ЗААВАЛ ТӨРҮҮЛНЭ

Таны хувьд өдрийн гурван ээлжээр хүүхэд залуучуудыг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж байсан бол одоо дөрвөн ээлжээр хичээллэж байна. Ачаалал их байх нь танд хэцүү санагддаг уу?

- Үгүй дээ. Хүн дуртай ажлаа хийж байхдаа аз жаргалтай байдаг биз дээ. Миний хувьд 1999 оноос хойш дасгалжуулагч хийхдээ 3000 гаруй тамирчдыг энэ замналд хөтлөн оруулсан байдаг гэх бүдэг бадаг тоон судалгаа бий. Ердөө энэ ажил амьдралын цаг чинь зүгээр л нэг хэмнэл мэт л санагддаг. Хүнд хэцүү зүйл огт байхгүй. Би япон улсын клубуудын бэлтгэл сургуулилтыг харж байхад 3 настайгаасаа эхлэн хичээллэж байсан. Энэ нь надад сонирхолтой санагдсан учраас 6 настай хүүхдүүдийг клубтээ авч бэлтгэл хийлгэж байгаа. Яахав, гадаадад 3 настай хүүхдүүдийг бэлтгэхдээ 3, 4 дэвжээн дээр 7,8 багш нар хариуцаж ажилладаг юм билээ. Манай “Алдар”-ын чөлөөт бөхийн дэвжээ ердөө нэг. Гэсэн хэдий ч хичээл зүтгэл байхад болно доо. Бүх зүйлийг болох талаас нь өөдрөгөөр харж ажилладаг. Үүн дээр ч “Алдар” спорт хорооны удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, “Аваргууд” академийн дэмжлэг туслалцаа багагүй бий. Энэ дэвжээнээс Дэлхийн аварга хоёр, МУГавьяат надтай нийлээд дөрөв төрсөн учраас нэг гэж голохооргүй их хүндтэй шүү. /Инээв/

Та чөлөөт бөхтэй амьдралаа холбоод 30 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Үүнээс хойш тамирчин, дасгалжуулагчийн орон зайг амжилтаар дүүргэж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний хувьд өнгөрсөн цаг хугацаагаа дүгнэж хэлбэл?

- Би гэр хороололд өссөн, толгой цувдай идэж өссөн хүн шүү дээ. Найман хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Хэцүү амьдралаас чөлөөт бөхийн салбарт гарч ирсэн. С.Сүрэнжав багшдаа үнэхээр талархаад баршгүй. Намайг ямар азаар дүүргийн тэмцээн дээр олж харж, энэ спортод бэлтгэж эхэлсэн юм. Мөн намайг “Алдар” спорт хороонд авчирсан н.Лодой, н.Магсар, н.Баясгалан, шигшээ багийн н.Басхүү багш нар маань миний хувьд эрхэм хүмүүс. Энэ хүмүүсгүйгээр магадгүй, өнөөдрийн ДАШТ-ний 6 медаль ч оргүй байх байсан. Чөлөөт бөхийн спорттой холбогдож мэргэжилдээ дурлаж, тэмцэж явна гэдэг ёстой хувь тавилан л байх гэж боддог.

 Би 1989 онд тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн “Биеийн тамир спортын сургууль”-д анхны мэргэжлийн дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн. Манай ангид талийгаач Улсын гарьд П.Сүхбат, Улсын заан, МУГТ н.Баярсайхан, Ж.Ганзориг гэх мэт олон алдартнууд байсан. Сургуулиа төгсөөд “Монген” сургуульд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүүхэд асрамжийн “Солонго” төвийн амьжиргааны түвшин муу 10 гаруй хүүхдүүдэд чөлөөт бөх зааж бэлтгэл сургуулилт хийлгэж байлаа. Их олон саад тулгардаг байсан ч тухайн хүүхдүүдийн зан ааш, хичээл зүтгэлд өөрчлөлт гарч байгааг харах сайхан л байдаг байсан.

Үүний дараа “Алдар” спорт хороо хэмээх энэ ээлтэй газарт 2001 онд дасгалжуулагчаар ирж өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Миний шавь нарын амжилт н.Батболд гэдэг хүүгийн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медалиар эхэлсэн юм даа. Түүнээс хойш ололт, амжилт цуварсан гэж хэлж болно. Тухайлбал, 2009 онд Б.Одончимэг насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль авч байлаа. 

Одноо маань одоо ч булган сүүлтэй хэвээр байна.

Бид зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гэхэд 6 медаль хүртээд байна. Өчигдөрхөн амжилтаа тооцож үзэхэд, манай “Алдар” спорт хорооны тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнээс  сурагчийн, өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн, цэргийн, оюутны ДАШТ-ээс 30 гаруй медаль хүртжээ.

Энэ их хөдөлмөрийн үр дүнг харж суухдаа “Бид нар үнэхээр чөлөөт бөхийн спортод ажиллаж чадсан байна” гэж онгирмоор санагдсан.

Өнөөдөр өнгөрсөн он жилүүдийг дурсахад, үнэхээр хүнд хэцүү зүйлүүдийг туулсан шүү дээ. Маш хүнд нөхцөл байдал дунд тууштай зүтгэх тийм ч амар биш байсан. Гэхдээ л бид чадсан, цаашдаа ч чадах болно. Би тэтгэвэртээ гартлаа насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэлээн хэдэн медаль авна.

“Олимпийн аварга” гэдэг энэ эрхэм хүндтэй цолыг “Алдар” спорт хорооноос заавал авна.

Танд Монголын ард түмэн их найдаж байгаа?

- Тэгэлгүй яахав. Чөлөөт бөхөд хайртай, сонирхдог хүн бүрийн итгэл найдварыг дааж явахыг хичээдэг. Хамгийн гол нь би өөртөө итгэлтэй байгаа учраас Олимпоос заавал медаль хүртэх болно. Амжилт үзүүлэхэд БХЯ,ЗХЖШ, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академи маань үнэхээр сэтгэл гарган тусалж байна. Тухайлбал, “Аваргууд” академийнхан маань Батсүмбэрт 6 дэвжээтэй сагсны заалтай, эрэгтэй, эмэгтэй тусдаа 90 гаруй тамирчин амрах буудалтай бэлтгэлийн заал барьж байна. Ингээд ирэхлээр бидний амжилт өсөх нь тодорхой гэж бодож байна. Манай “Алдар”-ынхан богино хугацаанд амжилт үзүүлж чадсан, Мандахнарангийн 2016 оны амжилтыг луйвардуулаагүй бол Олимпийн медаль авах нь тодорхой байсан. 

ЯЛСАН ТАМИРЧНЫ АМЖИЛТЫГ БУЛААЖ БАЙГАА ХҮМҮҮС МУУХАЙГААР ХЭЛЧИХЭД “НОВШНУУД” БАЙДАГ

Дасгалжуулагч хүний хамгийн гунигтай үе бол тамирчныхаа үнэн хөдөлмөрийг буруу замаар бусдад алдах гэлцдэг. Та санал нэгтэй байна уу?

- Мэдээж би санал нэгдэнэ. Өчнөөн олон удаа ийм явдалтай таардаг, тэсдэг, тэсэрдэг шүү дээ. Ялсан тамирчны амжилтыг булааж байгаа хүмүүс муухайгаар хэлчихэд “новшнууд” байдаг. Энэ явдал гадаадад ч дотоодод ч тохиолддог. Хамгийн аймаар тохиолдол нь, 2016 оны Риогийн Олимпийн Г.Мандахнарангийн барилдаан байлаа. Би Олимпоос хойш  нэг сарын хугацаанд сонин байдалтай байсан. Шөнө унтахдаа Г.Мандахнаранг Олимпийн медалиа авчихсан байна, гэр бүл нь ирчихсэн байна гэж зүүдлээд л.

“Рио 2016” Олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Монгол улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж 7:6 онооны  харьцаагаар манай бөх ялсан ч сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекистаны бөхөд ялалтыг өгсөн билээ.

Тэд хамгийн муухай алдаа гаргасан. 7:6 болоод манайх онооны илүүтэй хожсон. Хэзээ ч цаг дууссан тохиолдолд челленж шидэх, эргэж харах ёсгүй. Тэнд Цогоо, Баяраа хоёр хувцсаа тайлсан, буруутан болсон. Гэхдээ яахав гэж бодогдох үе байдаг ч гэсэн нэг зүйл дээр маш их эмзэглэдэг. МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж улсын мөнгөөр багийн дарга гэж оччихоод яагаад тэр үед алга болчихсон юм бэ?, н.Төмөрбаатар гэдэг шүүгч бас л улсын мөнгөөр тэнд очсон хэрнээ асуудал үүсэхэд яагаад байгаагүй вэ? Орой нь н.Төмөрбаатар Олимпийн хаалтын билет зарчихсан явж байсан.

Гэтэл би хувиасаа 7,200-аар замын зардлаа хийж очсон шүү дээ. 

Энэ хэр зэрэг шударга үйлдэл вэ? Мэдээж надад БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороо тусалсан. Гэхдээ ихэнх мөнгийг би өөрөө найз нөхдөөсөө гуйгаад л олж явсан.

Монголын хоёр дасгалжуулагчийг дэвжээнээс хөөж байсан Грекийн шүүгч  “Парис-2017" ДАШТ-ний үеэр монгол дасгалжуулагчдаас уучлалт гуйн, улмаар хамтдаа зургаа татуулсан тухай мэдээлэл багагүй явсан. Энэ талаар яривал?

- Манай улсын медалийг  Узбекстаны бөхөд өгсөн дэвжээний Герман шүүгч өөрөө ирээд тухайн үед тренд болсон подволкийг нь өмсчихсөн уучлалт гуйсан шүү дээ. Тэр шүүгч ийм үйлдэл гаргаснаар бидний хичээл зүтгэлийн үр дүн үнэн байсан гэдгийг бататгасан хэрэг болсон юм. Тухайн үед манай чөлөөт бөхийн холбооныхон өөрийн дасгалжуулагч нараа буруутгаад өнгөрсөн ч дэлхий нийт шударга ёсны төлөө бидэнтэй нэгдэж байсан түүх шүү дээ. Үнэн гэдэг маш хүчтэй байсаар ирсэн, цаашдаа ч хүчтэй байх болно. Өнөөдрийн байдлаар, Ц.Цогтбаярт авсан дотоодын арга хэмжээгээ цуцалж байх шиг байна.

МУГТ Г.Мандахнаран 2020 оны Олимп-д хүч үзэх болов уу?

- Үүнийг тодорхой хэлж мэдэхгүй юм. Энэ бол цаг хугацааны асуудал. Энэ жил түүнийг дийлэх хүн Монголд байхгүй байлаа. Миний мэдэж байгаагаар ойрын хоёр жилдээ барилдана. Энэ хүн өөрөө сахилга баттай, бэлтгэлийг маш чанартай хийдэг, бусдадаа үлгэр дууриалал болдог шилдэг тамирчдын нэг.

2016 оны Олимп-д Орхон маань 63 кг-д эх орноо төлөөлөн оролцож түүхэнд бичигдэн үлдсэн. Тухайн үед эх орныхоо итгэлийг тээж очсон хэдий ч дааж чадаагүй. Яагаад ер нь тийм зүйл болов?

- П.Орхон гурван жил шигшээд байхад МУГТ С.Батцэцэгтэй бүтэн бэлтгэл хангаж үзээгүй шүү. Болсон явдлыг ярихад, Олимпийн бэлтгэлээ хангах зорилготой “Говь ресурс” –руу гарах үед МЧБХ-ны ЕНБД Б.Батбаяр бэлтгэл хийлгэж байсан. Тухайн үед П.Орхоныг МУГТ С.Батцэцэг, н.Түмэнцэцэг,  Б.Шоовдор, Э.Гантуяа  нартай нэг ч удаа бэлтгэл хийлгээгүй гэхэд та нар итгэх үү? МУГТ О.Насанбурмаатай ганц нэг л бэлтгэл хийсэн шүү дээ. Би Орхоныг С.Цэрэнчимэдтэй болон дагуулж явсан хоёр эрэгтэй хүүхэдтэй бэлтгэл хийлгэж байсан. МЧБХ-ний ЕНБД Б.Батбаяр хяналтын чухал барилдааныг хүртэл хийлгээгүй. 

Манай шинээр гарч ирж байгаа тамирчин ОУХМ Г.Отгонжаргал  н.Сумъяатай нэг л удаа хяналтын барилдаан хийсэн.

Үүнээс гадна П.Орхон Олимпийн барилдааны үеэр 2 оноог авсан боловч шүүгч орос тамирчинд 4 болгоод өгчихсөн. Шударга бус зүйл дэлхийн дэвжээнд ч байсан. Би энэ бүгдийг тэвчилгүй чэллэнжээ шидсэн 5:0 болж ялагдал хүлээсэн. 

Дасгалжуулагч хүн шавийнхаа эцэг эхийг орлох үе цөөнгүй байдаг. Тэднийг амьдрал дээр хүмүүжүүлэхэд том нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

- Дахин хэлэхэд, миний удирдлага дор өнөөдөр 3000 гаруй хүүхэд залуучууд чөлөөт бөхийн спортоор хичээллэж бэлтгэгдэн гараад байна. Маш олон хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдлийг тодотгож, тэмүүлэлтэй болгох амар ажил биш. 2000 оноос хойш нэг ч удаа тэр шавь чинь архичин болчихсон явна лээ, энэ нь шоронд байгаа гэсэн муу яриа сонсогдсонгүй. Бид чинь эцэг эхийг нь орлоод л явчихдаг учраас загнах, урамшуулах, ухааруулах тал дээр сайн ажилладаг юм шүү дээ.

Та шавь нартаа ихэвчлэн юу гэж захидаг вэ?

- Би үргэлж шавь нартаа шинэ, хуучин гэлтгүй хэлдэг. “Та нар бол азтай хүмүүс, “Алдар” спорт хороо гэдэг энэ том газарт бэлтгэлээ хийж байна. Дээр нь хоёрын хоёр гавьяат дасгалжуулагч ах дүү хоёр дээр ирлээ. Ах дүү хоёрын аль нэг нь дандаа дэвжээн дээр заавал хувцастайгаа байдаг. Зарим дасгалжуулагч нар дэвжээний гадаа костюмтай мэх заагаад явж байдаг. Бид тийм биш! Тийм учраас та нар хөдөлмөрлө, бид бөх заая, амжилт гарга!” гэж хэлдэг.

БИ МОНГОЛДОО ТӨРӨӨГҮЙ БОЛ ХЭН Ч БАЙХ БАЙСАН ЮМ БИЛЭЭ!

Аль ч спортод сайн ур чадвартай, чансаа өндөр тамирчин, дасгалжуулагчдыг хөгжингүй улс орон иргэншлээ солих, гэрээгээр түр хугацаанд ажиллах саналыг тавьдаг. Таны хувьд ийм санал ирдэг гэж сонссон. Энэ үнэн үү?

- Яахав тийм санал ганц хоёр бий. Хааяа эх орондоо хичээгээд болохгүй байх үед гадаад гараад илүү сайнаар бэлтгэл сургуулилт хийж амжилт үзүүлчихье гэсэн бодол төрдөг. Монгол Улсыг бодоход хамаагүй цалин өндөр, хангамж сайн байдаг нь үнэн. Гэхдээ бүх зүйл бэлэн болоод явах дөхөөд ирэхээр хүн чаддаггүй юм билээ. Сэтгэлд нэг зүйл тээглэчихээд болдоггүй юм. Би Монголдоо төрөөгүй бол хэн ч байх байсан юм билээ гээд л үлдсэн дээ.

Хүний нутагт хөлсөө дуслуулж далбааг нь мандуулснаас шударга бус зүйлтэй тэмцэж эх орондоо л үлдэх замыг сонгосон.

Нэг үе би эмэгтэй шигшээ багт дасгалжуулагчаар очих бодол байсан. Тэгж байтал шигшээ багийн дасгалжуулагч нарын нэрс тодорсон талаарх  яриа чихэнд сонсогдож эхэлсэн. Миний нэр мэдээж байхгүй.

Би чинь Монгол Улсын мэргэжлийн дасгалжуулагчдын нэг шүү дээ. 

2014 онд диплом худалдаж авсан МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр шиг хулхины дасгалжуулагч биш.

Би нэгэнт тодорхой болчихсон асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Түүний оронд Иван Ярыгиний тэмцээнд тамирчдаа аваад явсан. Очлоо ч санал нийлэхгүй учраас ажил явахгүй. Ингээд л Цогоо бид хоёр Орхонтой тулж ажиллаж, хэн нь хэн бэ гэдгээ үзүүлсэн дээ. Олон жилийн дунджаас гомдолтой зүйл их л байдаг даа.

Гэхдээ цаашдаа илүү их амжилтын төлөө зүтгэнэ биз дээ?

- Тэгэлгүй яахав. Энэ спортод төлөвлөсөн бүх зүйлээ заавал биелүүлнэ. Илүү олон чансаа өндөртэй тамирчдыг бэлтгэнэ.

Ярилцсанд баярлалаа. 

Бэлтгэсэн: А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Хамтран ажилласан: Caffe Bene

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • hosoo bagshiig delhii medertsen bgaa shuu mongolchuudaa...

  • зээл! зээл !! зээл !!! Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна. Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү

  • БАГШИЙГАА ӨРГӨЖ АВЧ ШИДЭЭД ГЭМТЭЭЖ БАЙДАГ ЯАСАН ЗАДАРСАН ХҮҮХЭН БЭ, ЭНЭ ОРХОН ЧИНЬ

  • Хоскоогийн зөв ичиж амьдраасаа батбаяртангууд батбаярын шавь гэж хэн байнаа

  • Mundag bnaa shudraga bus umnuud ene hund zaigaa tawij uguud uursduu zailaasai

  • Хэл амаа болиосой доо

  • TV- eer l temtseen barildaan yzeed bolelishiklaad baidag bolhoos manai tamirchid, dasgaljuulagchid hoorondoo iim ih temtseltei, zurchiltei baidgiig odoo l medej baina. Tegehdee ene bygdiig davaad irsen ta nartaa bayar hyrgie, amjilt hysie!!!

  • Tsogtbayt dasgaljuulagch estoi shilder ni daraa ni Hosbayr ornoo Iim mundaguudaa shigshee bartaa avaachee bas l hegee daramt bdag l ym bn Darga bolchihooroo beh baisnaa oilgomoor ym harin

  • Батбаяр өөрөө зайлж болдоггүй юм байх даа, сүртэй ярьж байхаар.

  • Сайн дасгажуулагч даанч хэтэрхий би гэдэг өвчин туссан байхын.Ингэж онгирч байж олимпоор шалдаа буух вий дээ

  • Ц.Хосбаяр багшид баяр хүргэе. МЧБХ-г шинэчлэх цаг болсон.

  • Batbayar bolBoldun dyy khaana sh dee

  • Мундаг мундаг өөр хэлэх үг үнэхээр алга аргагүй л эх орондоо хайртай жинхэнэ монгол

  • ter batbayr gj yamar mal bn aa medehgui yum zailaasai gainuud

Онцлох мэдээ