...
...

Нас барсан залуу өөрийн оршуулгандаа “амьд” мэт оролцжээ

Пуэрто Рикогийн иргэн асан 26 настай Фернандо өөрийн оршуулгандаа амьд мэт оролцжээ.

Амьдралын идэвхтэй, аз жаргалтай, эрүүл залуу үл таних хүмүүст гэрийнхээ ойролцоо  15 удаа буудуулан амиа алдсан аж.

Уг гэнэтийн явдалд цочирдсон гэр бүлийнх нь гишүүд түүнийг амьд мэтээр төсөөлөх гэж тусгай оршуулгын үйлчилгээ авчээ.

Түүний нүүрийг амьд мэт будуулж, нүдийг нь нээлттэй байлган өөрийнх нь дуртай хувцсыг нь өмсгөн, тамхи гарт нь бариулсан байна.

Уг явдал оршуулганд ирсэн найз нөхөд, хамаатан садан зочдод гэнэтийн явдал болжээ.

Оршуулгын үйлчилгээний ажилтан Дамарис Марин: “Энэ нь хачирхалтай захиалгуудын нэг байсан бөгөөд цогцсын нүдийг нээлттэй байлгасан анхны тохиолдол” хэмээн өгүүлсэн байна. 

С.Энэрлэн

WWW.BREAKINGNEWS.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ