...
...

Улсын заан Д.Бумбаяр Тариалан суманд үзүүрлэлээ

Увс аймгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус аймгийн баяр наадам энэ сарын 22-25-нд Улаангом хотод болно. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Завхан, Малчин, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан, Давс сумын 90 жилийн ой өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдлаа. Уншигч танаа дээрх сумуудын наадмын хүчит бөхийн барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлснйг хүргэе.  

Завхан сум: Аймгийн арслан Ц.Мөнхбаяр түрүүлж, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэв.

Давст сум: Улсын үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Т.Баасанхүү үзүүрлэлээ.

Хяргас сум: Улсын начин С.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Цо.Мөнхбаяр үзүүрлэсэн. Сагил сум: Улсын харцага А.Бямбажав түрүүлж, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв.

Малчин сум: Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Түргэн сум:  Улсын начин Б. Энхбаяр түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв.

Тариалан сум: Улсын харцага Ч.Чулуунбаатар түрүүлж, улсын заан Д.Бумбаяр үзүүрлэсэн байна.

У.Баяр

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ