...
...

Дуучин Daisy-гийн аав охиноо бэлтгэл хийхийг хараад нулимсаа гартал инээж байжээ

“Зөрлөг” киноны дуугаа хит болтол нь эгшиглүүлсэн бүсгүй бол дуучин Daisy. Харин үүнээс хойш дорвитой уран бүтээл хийгээгүй шалтгаанаа ижил төстэй дуунуудыг ар араас нь үйлдвэрлэж улиг болгохгүй хэмээн тайлбарладаг.

Анхны амьдралаа гадаад хүнтэй эхлүүлж байсан ч удалгүй бяцхан охиноо аваад өрх тусгаарласан дуучин бүсгүй жинхэнэ хайр дурлалаа олж авсан нь аранжировшик, ая зохиогч, хөгжимчин Ганг юм. Олны танил хос маань өнгөрөгч зун албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ.

Өдгөө Daisy дөрвөн охиноо өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ нөхрийнхөө дуу бичлэгийн студийн ажилд дэм болж яваа гэнэ.

СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бүсгүйд ойр тойрныхон нь мэргэжлээрээ ажиллахыг зөвлөдөг гэнэ. Харин Дэйзи кинонд тоглохыг үгүйсгэх аргагүй, ялангуяа эсрэг дүр сонгоно хэмээн ярилцлагадаа дурдсан удаатай.

Уг нь өөртөө их итгэлтэй хүүхэд СУИС-д орж иржээ. Гэтэл 4-р курсээ төгсөхөд их баригдмал, өөрийнхөөрөө биш нэгэн болсноо анзаарч мэдэрсэн гэнэ. Тиймээс ч жүжигчнээр ажиллахгүй гэж бодоод өөрийгөө олох аялалд гарчээ. Хайсан зүйлээ олоход тэр нь дуучин байсан аж.

Анх Маднесс хамтлагийнхантай хамтран уран бүтээлийн гараагаа эхэлж байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Тэдэнд шалгуулахын тулд 120 мянгаар Солонгос хар гитар худалдаж аваад гэртээ хагас жил бэлдэж гарчээ. Харин тухайн үед амьд сэрүүн асан аав нь бэлтгэл хийж байхыг нь хараад нулимсаа гартал инээж байсан гэдэг. Гэхдээ охиныхоо урмыг хугалахгүй гэсэндээ болж байна гэж магтдаг байжээ. 

Ингээд дуучин бүсгүйн шинэ уран бүтээл "68" он дууг сэргээн дуулсныг хүлээн авч үзнэ үү!

 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ