Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин гуравдугаар байранд орлоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцмон байна. Тодруулбал, Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд оржээ. Мөн гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан байна.


Сохирхуулахад “Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар” марафоныг 2015 ба 2016 онд Монголдоо зохион байгуулж байсан. Тус марафонд 7000 орчим хүн оролцож, 20.000 гаруй хүн ирж үзжээ. Одоогоор “Ахиллис хүүхэд”, “Даван туулагч”, “Марафон аялал” хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр үйл ажиллагааг нь үнэлж “Ахиллис Монгол” салбарыг төв байгууллагаас Монголын 2016 оны шилдэг салбараар шалгаруулжээ
Амжилт гаргасан Ахиллисийн тамирчид маань өнөөдөр эх орондоо ирнэ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250