Энэтхэг хүүд 14 насны төрсөн өдрийн дараагаас эхлэн сүүл ургаж эхэлсэн байна. Хүү одоо 18 настай ба сүүлний урт нь 20 см аж. Хүү болон түүний гэр бүлийнхэн бусдад гадуурхагдахаас болгоомжлон үүнийг маш их нууцалж байжээ.
Эцэст нь хүүгийн сүүл нуухад хэтэрхий урт ургасан тул эмчид хандсан байна.


Энэхүү сүүл ургах нь маш ховор тохиолддог ба хүүгийн сүүл хамгийн уртаар бүртгэгдсэн байна.
Хүү мэс заслаас айж байсан хэдий ч амжилттай болж хүү хэд хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа бусдаас санаа зовох зүйлгүй болсондоо баярлан гэртээ харьсан байна.
М.Хангай
BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250