...
...

Мисс Ч.Содтуяа дуучидтай “барьцаж”, охиныхоо клипийг гаргалаа

“Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа өхөөрдөм хөөрхөн охиноо загварын тайзнаа уруу татаад удаж байгаа. Загвар өмсөгч А.Чингүүнээс салсныхаа дараа охиноо өөрийнхөө нэрээр овоглох болсон мисс бүсгүй залгамж халаагаа эртнээс бэлтгэж яваа гэлцдэг. Ухаан орох цагаасаа эхлэн ээжтэйгээ хамт загварын ертөнцөд “хөдөлмөрлөж” яваа бяцхан С.Содонгоо охин ч өдөр ирэх бүрт чадварлаг модель болж буй юм билээ.

Олон улсын загварын шоунд амжилттай оролцоод ирсэн С.Содонгоо охин тун саяхан “Эх дэлхийн хүүхдүүд” дууныхаа клипийг сонсогч олонд хүргэсэн юм. Ээжтэйгээ цуг реклам сурталчилгаанд тоглож, загварын тайзнаа алхаж яваа авьяаслаг охиндоо мисс Ч.Содтуяа ч ихээхэн анхаарал тавьдаг нь үнэн.

Тэрбээр олны танил дуучдыг дуурайж, охиныхоо клипийг гаргах ажилд чамгүй цаг зав зарцуулсан гэх бөгөөд нэлээд мөнгө хаясан сурагтай. МУГЖ Б.Сарантуяагийн охин Т.Хулан, МУГЖ Ж.Алтанцэцэгийн охин С.Номин, дуучин Daisy-гийн охин Г.Билгүүн-Үжин нартай нэгэн адилаар мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо ч мөн өөрийн гэсэн клиптэй боллоо.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (22)

Онцлох мэдээ