Түүхэн сэдэв бүхий “Мойлхон” уран сайхны кинонд тоглож байхдаа Хэнтийчүүдийн нус нулимсыг барж, одоог хүртэл харилцаа холбоотой явдгаа дурсах дуртай жүжигчин Б.Баярмааг мэдэхгүй хүн ховор биз. Гучин насны босго ч даваагүй атлаа гурван сайхан охины ээж болж амжсан царайлаг бүсгүй маань хэсэгтээ л кино урлагийн ертөнцөөс холдохгүй гэдгээ амлана лээ.
Хувиараа бизнес эрхэлдэг нөхрийнхөө ачаар хэний ч дор орохооргүй амьдардаг гэх Б.Баярмаагийн хувьд хошин урлагийн хамтлаг, продакшинуудаас хамтарч ажиллах санал цөөнгүй иржээ. Гэвч хүн инээлгэнэ гэдэг хэцүү, мөн алдаж боломгүй сайхан саналууд ар араасаа цуварсан энэ үед зөвхөн ганц продакшинд “бүгж” суухыг хүсээгүй гэнэ. Иймээс боломжийнхоо хэрээр уран бүтээлүүдэд оролцож, өөрийн чадварыг сорьсны дараа тайзан дээр гарах бодолтой байгаагаа дэлгэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, өхөөрдөм бяцхан үрсийнхээ зургийг цахим хуудсандаа оруулаад удалгүй “Царай муутай” гэх элдэв бичиглэл олж уншсан жүжигчин бүсгүй тун ч их бухимдсан гэдэг. Тиймээс өөрийн үзэл бодлыг хуваалцан, үр хүүхдээ өмөөрч бичсэн тухайгаа “Ямар ч эх хүнд үр хүүхэд нь хамгийн сайхан харагддаг. Би охидоо хувцас чимэглэлээр гоёхоос илүүтэй үнэ цэнээ мэдэрч чаддаг, ухаалаг бас хүмүүжилтэй болгоход нь анхаардаг. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байж, түүнийгээ мэдэрч басхүү бусдад мэдрүүлж явах нь хамгийн чухал” хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө онцлон хэлжээ.
Б.Содон
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Hunii saihan ursiig ingej helj bolohguilde gehde eej ni iim hoorhon bhad huuhduud ni unendee eej shigee bish bna. Tomrood ongo oroh blguidee. Nogoo nuurendee goo saihanii hagalgaa hiilgesen hyatad emegtei huuhduud ni etseg eheesee oor negen ijil tsaraitai bsan ni gesen medee sanaand buuchlaa yagaad ch yum .
Хүний бяцхан үрсийг яах гэж янз бүрээр хэлдэг юм бэ? Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс жудагтай баймаар юм. Өөрсдийн чинь үр хүүхдийг янз бүрээр хэлээд цацаад байвал хэцүү биз дээ. Ухаантай байл даа хүмүүс ээ. Нялх амьтад байна шүү дээ.
huuhded yun une tsene bee gaiguu uhaalag ym boluu gsn chin bas hudlaa ym bishuu joohon huuhduud shuu dee tiim ym oilghgui sh dee huuhed zugeer l zongooroo l osoh yostoi l bmr ym daa
aaviga duuraisan nudend xuiten tsarai muutai xuuxduud bna
bvv tegj hel ee hvmvvsee , tsarai muutai saitai hamaa alga,vrgvlj hvnd jorigjuulal bolmoor ug helj yawaarai!!!
neeree tsarai muutai huuhduud bn
нээрээ ямар царай муутай хүүхдүүд вэ