...
...

Намын дарга нарыг “хуйлруулсан” мисс Ө.Буянхишиг ээж болох нь

Мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг гэхээр хүмүүс ноолууран гоёл, ундааны сурталчилгаагаар нь андахгүй мэддэг. Дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, Монголын нэрийг гаргаад ирсэн тэрбээр шаггүй бизнесмэн гэдгээ сүүлийн үед харуулаад байгаа. Хосуудад зориулсан “The love house” нэртэй хувцасны дэлгүүр нээснээр загварын тайзнаа тоотойхон гарах болсон мисс бүсгүй маань “Аз жаргалын урлаг” нэртэй сургалтын төвд гоо зүй, хувцаслах урлаг, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой хичээл заах болсоор удаж буй. 

Өдгөө хуримын хувцасны дэлгүүр нээхээр шийдээд буй царайлаг бүсгүй бизнесээ найз залуутайгаа хамтарч хийдэг байсан бөгөөд өөрийн гэсэн томоохон ресторан хүртэл байгуулж амжжээ. Мөн дэлхийд нэртэй хэд хэдэн компанид гэрээгээр ажилладаг тэрбээр энэхүү туршлагаа үе тэнгийн охид эмэгтэйчүүдтэй хуваалцах нэн дуртай юм билээ.

Загварын охид, мисс бүсгүйчүүд дундаа л хамгийн сайхан бие галбиртай хэмээгддэг Ө.Буянхишиг фото моделийн чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой ч МАН-ын хурган дарга нарын хайр ивээлд багтаж, ирээдүйд шаггүй сайн улстөрч болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Тэгвэл ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй явсан гэх мисс бүсгүй хөл хүндтэй болж, хувийн амьдралдаа цоо шинэ хуудас нээхээр сэтгэл догдлон суугаа нь батлагджээ. Энэ тухайгаа чамгүй нууцалж, олны нүднээс далдхан амьдарч байсан Ө.Буянхишиг саяхны нэгэн арга хэмжээнд хэвлэлийнхэний дуранд өртөж “нууц” нь задарсан гэнэ шүү.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • их ухаалаг охин санагдсан бас их хүмүүжилтэй айлын охин юм шиг санагдсан зүгээр хөөрхөн сайхан биш байгаагаараа нэг л хайр хүрмээр бүсгүй байхаа зурагтаар хатадын нууц нэвтэрүүлэгт орж байсан 2 хөтлөгч нь харин их тааруухан мэдлэг ухаан дутуу санагдсан

Онцлох мэдээ