...
...

“Sweetymotion”-ы Э.Ганболор эхнэртэй эрчүүдийн урилгад дарагджээ

Эрх чөлөөний орон гэгддэг алс холын Америкаас ирээд уран бүтээлийн ажил, хувийн амьдралаа тун амжилттай авч яваа “Sweetymotion” хамтлагийнханд дуулгах сонин их бий. Хамтлагийн ахлагч Ц.Сарнай хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа бол, дуучин Г.Сүндэрмаагийн охин өдгөө хоёр нас хүрч буй.

Гучин насны босго даваад удаагүй ч гэр бүлийн амьдралаа багагүй хугацаанд хойшлуулсан тус хамтлагийн бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд “өнөр бүл” болох төлөвлөгөө гаргаад байгаа гэж продюссер, хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат нь хошигнодог. Харин энэ төлөвлөгөөнөөс “хойш татаж” буй ганц хүн нь дуучин Э.Ганболор гэнэ дээ.

Харийн залуутай үерхэж дотносч явсан тухайгаа ний нуугүй ярьдаг дуучин бүсгүйн хувьд, эх орондоо ирээд олны танил цөөнгүй эрхэмтэй нэр холбогдсон ч одоохондоо батлагдсан зүйл алга. “Эхнэртэй эрчүүдийн зүгээс уулзаж учрах санал нэлээд ирүүлдэг ч би хүлээж авдаггүй. Яагаад гэвэл, өмнө нь хайрлаж дурласан нэгэн залуу маань гэр бүлтэй байсан учраас тэр. Тэр гэр бүлийн аз жаргалыг булааж, өөр шигээ бүсгүйн амьдралаар тоглохыг хүсээгүй тул би хайраасаа татгалзсан” гэж ярьдаг Э.Ганболорт нууцхан мөрөөдөл бий.

Тэрбээр өнөр өтгөн, аз жаргалтай айлын эзэгтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэг бөгөөд уран бүтээлийнх нь ажлыг ойлгож, үнэнчээр хайрлаж чадах тийм л залууг хүлээж суугаа гэнэ лээ. Дуучин бүсгүйн энэхүү мөрөөдөл нь тийм ч хол биш байгаа болов уу.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Zov baina.Busadiin bosgoson amidraliig,ehner huuhediig hundelne gedeg chin jinhene UB -iin uuguul ohidoos l garah suuri humuujil.Ganbolortoo amjilt husie.Saihan setgeliin ureer sain hanitai bolnoo.

Онцлох мэдээ